БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ир улс төрийн гэрээсдээ  цөмийн зэвсгийг эрчимтэй хөгжүүлэхийг уриалсан тухай японы «Сюкан бунсюн» долоо хоног дутмын сэтгүүл мэдээлжээ. Гэвч мөн баримт бичиг жинхэнэ биш байх хэмээн оросын шинжээч Константин Асмолов үзэж байна.

Умард Солонгосын нийгэм маш хаалттай байна. Ийм учраас иймэрхүү ямар ч мэдээллийг хянан шалгах хэрэгтэй. Юуны түрүүнд эх сурвалж нь найдвартай эсэхэд итгэвэл зохино. Энэ мэдээлэл бол «жолоодогчийг залгамжлагч» байр сууриа бэхжүүлж байгаа үед Умард Солонгосын байдлыг тогтворгүй болгох зорилгоор санаанаасаа зохиосон зүйл биш үү?

Японы сэтгүүлийн газар гэрээсийн эх бичгийг Өмнөд Солонгосоос авсан нь тэмдэглүүштэй. Умард Солонгосын урвагч Солонгосын стратегийн мэдээллийн төвийн өнөөгийн удирдагч Ли Ен Хол  гэрээсийг дамжуулж өгсөн байна. Өөрөөр хэлвэл Пхеньянээс обьектив мэдээлэл авахыг сонирхохгүй этгээд түүнийг дамжуулжээ. Ким Чен Ирийн гэрээс гэгч  нас нөгчсэн удирдагчад огт хамаагүй гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн шинжээч Константин Асмолов итгэлтэй үзэж байна. Энэ нь санаанаас зохиосон зүйл юм. Тэгэхдээ Ли Ен Хол шиг шинжээч буюу Пхеньянд шахалт үзүүлэхийг оролдож байгаа японы улс төрчдээс түүнийг зохиосныг лавтай хэлэхэд хэцүү гэж шинжээч Асмолов нэмж хэлээд

«Миний бодлоор гэрээс хиймэл дагуулыг хөөргөх ба Ким Чен Ын-ыг 1-р нарийн бичгийн даргаар сонгох намын бага хурал хуралдах болон мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сенд мөнхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чен Ир нэмэгдсэн үед  бий болсон нь тохиолдлын хэрэг бишээ. Японы тодорхой бүлгийнхнээс цуу яриа тархааж, Умард Солонгосыг  аймшигт цөмийн гүрэн улс мэтээр дүрслэн харуулахыг оролдож байгаа бололтой. Энэ нь үзэл суртлын тодорхой зорилгод нийцэхээс өөр шинэ зүйл агуулахгүй байна» гэв.

Константин Асмолов гэрээс гэгчийн эх бичигт дүн шинжилгээ хийгээд АНУ-тай тэмцэх, цөмийн зэвсгийг хөгжүүлэх урианаас гадна «Хятадад үл итгэх» заалт  нэлээд сонирхолтой байна гэлээ. Хятадын талаар тун болгоомжтой байх хэрэгтэй. Тус улс ойрын түншээс  анхааралтай ажиглавал зохих улс болж хувирна гэж Ким Чен Ир нас нөгчихийнхээ өмне хамтран зүтгэгчиддээ анхааруулсан аж. «Угаасаа Хятад улс Солонгост тулгарах түвэг бэрхшээлийн эх сурвалж болж ирсэн. Үүнийг санаж, болгоомжтой хандаарай. Өөрсдийгөө ашиглах боломж хятадын талд бүү өг» гэж «Сюкан бунсюн» долоо хоног дутмын сэтгүүл Ким Чен Ирийн улс төрийн гэрээс гэгчээс иш татсан байна.

Японы сэтгүүлд нийтлэсэн баримт бичиг жинхэнэ байвал Пхеньян Бээжингийн хоорондын харилцааг нэлээд хүндрүүлж мэднэ. Бусад улсыг бодоход Хятад  Хойд Солонгосын дэглэмд нөлөөлөх бодит хөшүүрэгтэй юм. Түүнээс гадна БНХАУ-аас БНАСАУ-д эдийн засгийн их хэмжээний дэмжлэг үзүүлж байна. Иймээс улс төрийн тоглоом дэгдээгчдийн зорилго тод томруун харагдаж байна гэж Константин Асмолов тэмдэглэв.

Дэлхий хойд солонгосын хиймэл дагуулын хөөрөлтийг ажиглаж байсан үед л гэрээс гэгчийг нийтлэж оносон байна. Хойд Солонгосын дэглэм шинэ удирдагчаа тойрон нягтрах үйл явдыг Хятад анхааралтай ажиглаж байна. Чухам энэ үед Пхентьяныг «хар будгаар зуран дүрслэж», нэг талаас энх амгалан байдалд заналхийлсэн этгээд, нөгөө талаас ачийг бачаар хариулдаг түнш мэтээр харуулсан баримт бичиг гэгчийг нийтлэсэн нь учиртай.