НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнууд БНАСАУ-ын эрх баригчдаас дэлхийн хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөснийг  буруушаасан гэж өчигдөр НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр бол НҮБ-ын АЗ өөрий нь 1874,1718 тоот тогтоолуудыг зөрчин БНАСАУ-аас пуужингаа хөөргсэн явдлыг буруушаажээ. Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун умард солонгосын хиймэл дагуулыг хөөргөсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд хөөрөлт бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлснийг тэмдэглэв. БНАСАУ баасан гаригт шилжих шөнө  дэлхийн хиймэл дагуул бүхий пуужингаа хөөргөв. Японы ба өмнөд солонгосын цэргийнхний мэдээлснээр нислэг дөнгөж 1 минут үргэлжлэсний дараа пуужин далайд унав. Пуужингийн хэмхэрхий Өмнөд Солонгосын баруун эрэг хавийн Кунсан хотоос барагцаалбал 200 км зайтай  унажээ.Хөөрөлт азгүй болсныг эцэст БНАСАУ-ын эрх баригчид  хүлээн зөвшөөрчээ.