Ираны цөмийн боловсруулалттай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд зөвшилдөхийг хичээх хэрэгтэй гэж Оросын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков  Стамбулд мэдэгдлээ. Тэрээр өнөөдөр олон улсын зургаан зууч орны төлөөлөгчдийн Иран улстай хийх хэлэлцээнд оролцохоор тус хотод хүрэлцэн очжээ. Тегеран цөмийн энергийг энх тайван зорилгоор ашиглах эрхтэй гэж Рябков тэмдэглэв. Гэвч энэ нь ийм боловсруулалт хийж буй улсын хариуцлагатай холбоотой гэж оросын дипломат ажилтан онцлосон юм. Тэрээр Ираны эсрэг ЕХ-ны хориг арга хэмжээг хөндөн ярихдаа хязгаарлалт олон улсын хэм хэмжээнд харшлаж байна хэмээн Орос улс үзэж ямар ч хязгаарлалтыг эсэргүүцэж байна гэж мэдэгдэв.