Турк Иран улстай эрчим хүчний хэлхээ холбоог зогсоохгүй гэж өчигдөр Анкарад Туркийн эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Танер Йылдыз ираны Пресс-ТВ англи хэлээр нэвтрүүлэг явуулдаг телевизийн сувагт мэдээлсэн байна. Өрнөдийн орнуудаас Тегераны эсрэг хориг тогтоосон боловч Анкара Иран улсаас цаашид нефть,байгалийн хий худалдан авна гэж тэрээр хэллээ. Иран бол Туркэд нефть нийлүүлж буй гол орны нэг билээ. Өнгөрсөн онд Туркийн худалдан авсан бүх нефтийн тэн хагас нь Иранд ногдов. Энэ онд тус  үзүүлэлт 40 хувиас багагүй байх болно. Иранээс авах нефтийн хэмжээ бага зэрэг багассан явдал Тегераны эсрэг өрнөдийн хоригтой холбоотой биш. Ливи улсаас нефть авч эхлэсэн нь үүнд нөлөөлсэн гэж Туркийн  сайд хэлжээ.