Өнөөдөр НҮБ-ын АЗ-д цэргийн бус хэсэг ажиглагчийг  Сири улс руу явуулах асуудлаархи тогтоолын төслөөр санал хураах тухай Франс Пресс агентлаг НУБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сюзан Райсын хэлснийг үндэслэн мэдээллээ. Түүний хэлснээр бол москвагийн цагаар 19 цагт санал хураана. НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнууд өчигдөр хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр  зохиосон тогтоолын төслийн хянаж үзсэн хувилбараар санал хураах юм. НҮБ-ын АЗ  олон улсын ажиглагчдыг Сири  улс руу яаралтай явуулах тухай  товч тогтоолыг батлах явдал тус орны байдлыг хэвийн болгоход нэн чухал гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов Twitter блогдоо үүний өмнө бичжээ. Гэвч тогтоолын төслийг гүйцээж боловсруулах хэрэгтэй гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. Баримт бичгийг цаашид хэлэлцэнэ гэж тэрээр найдаж байна. Эхлээд 10-12 ажиглагчийг явуулаад хожим тэдний тоог 250 хүртэл нэмэгдүүлж болзошгүй. Сирийн засгийн газар ажиглагчид улс орноор нь саадгүй явах ба биеэчлэн мэдүүлэг авах боломж тэдэнд олгох ёстой.