Хувийн компаниуд 20-30 жилийн дараа гариг хоорондын сансрын хөлөг үйлдвэрлэж эхлэнэ гэж Олон улсын сансрын станц руу аялагчдыг явуулж байгаа Space Adventures компанийн оросын төлөөлөгчдийн газрын тэргүүн Сергей Костенко үзэж байна. «Одоо хувийн корпорацууд ойрын сансар-400 хүртэл км өндөр тойрог замыг эзэмшиж байна. Хэдэн компани хувийн сансрын хөлөг, сансрын станцыг зохион бүтээж байна гэж Костенко РИА Новости агентлагад мэдээллээ. Хувийн бизнес ба хувийн төслийн үүрэг сансрын хүрээнд өсөн нэмэгдсээр байх болно гэж тэрээр үзэж байна. 2016 онд Оросын арилжааны сансрын станцын анхны модулийг  «Союз» пуужингаар хөөргөхээр төлөвлөжээ. Сансрын зочид буудал гэгч долоон хүн байрлах дөрвөн өрөөтэй байх болно. Станцын зураг төслийг зохиоход нэг-хоёр, барихад бараг гурван жил шаардагдана гэж Сергей Костенко хэллээ. Оросын «Энергия» сансрын корпорац түүнийг зохион бүтээж үйлдвэрлэнэ.