Вьетнамын таван лам завиар Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн  Спартли аралд очихоор явсан тухай өнөөдөр Франс Пресс мэдээллээ. Лам нар чухам хэний эрх мэдэлд байх асуудлаар Вьетнам Хятадын хооронд маргаан үүсгэсэн олтригийн арлуудад зургаан сар болж, тэндхийн сүм хийдийг сэргээн босгох тухай вьетнамын буддистуудын төлөөлөгч өгүүлжээ. Лам нар нэгэн аралд суух хийгээд вьетнамын цэргийнхэн тэднийг хамгаална. Түүнчлэн лам нар Спратли аралд суудаг вьетнамын цэрэг, тариачин, загасчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ. Вьетнам улс Спартли өөрий нь эрх мэдэлд байх ёстой хэмээн үзэж БНХАУ-тай маргалдаж байна. Түүнээс гадна Филиппин, Бруней  ба өөр хэдэн улсаас Хятадад нутаг дэвсгэрийн асуудлаар зэмлэл тулгав. Энд нүүрс ус төрөгчийн нөөц байж болзошгүй гэж шинжээчид үзжээ. БНХАУ-ын ГХЯ түүх-хууль зүйн олон баримтыг үндэслэн Өмнөд Хятадын тэнгисийн арлуудыг эрх мэдэлд авах эрхээ тууштай хамгаалж байна. Үүний хамт Бээжин  маргаантай асуудлыг хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхэд бэлэн байна. Тэгэх нь байр сууриа орхих хэрэг биш гэж үзэж байгааг хятадын «Жэньминь жибао» сонин тэмдэглэв.