Энэ онд гадаадын 600 гаруй оюутан Оросын Алс Дорнодын холбооны их сургуульд сурах юм. Эдгээр нь гол төлөв Хятад, Монгол, Малайзи, БНСолонгос Улс, БНАСАУ, Энэтхэг, Япон, Индонези улсуудын залуучууд юм. Их сургууль анхаарлыг татахын тулд хэдэн арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөжээ. Жишээлбэл тус их сургуулийн төлөөлөгчид  «Нээлттэй хаалганы өдрүүдийг» хожмын элсэгчдэд зориулан энэ сарын сүүлээр хятадын хэдэн хотод зохион байгуулна.Сургалтын хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээ ба орос хэлний хичээл, их сургуулийн бүтээлч хамтлагийн тоглолт хөтөлбөрт багтсан. 7-р сарын 2-р хагаст Приморье бүс нутаг Ази Номхон далайн бүс нутгийн 150 орчим охид хөвгүүдийг хүлээж авна. Энд их сургуулийн боловсролын хөтөлбөрүүдийг танилцуулах Олон улсын зуны сургууль ажиллах юм.