Хятад улс юаниэ олон улсын хэмжээнд илүү өргөн хэрэглүүлэхийн тулд олон улсын тооцоолтын системээ нэг-хоёр жилийн дотор байгуулах тухай хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Хятадын олон улсын тооцоолтын системийн гол зорилт юаниэр хийх олон улсын тооцоолтыг илүү найдвартай үр бүтээлтэй болгоход оршино. Төв Банкны төлөөлөгчийн хэлснээр бол мөн систем юанийг хөвөрдэг валют болгох үйл явцыг эрчимжүүлж, улс дамнасан ашиглалтад нь тус дөхөм үзүүлнэ. Хятадын олон улсын тооцоолтын систем нийтэээр хүлээн зөвшөөрсэн дэлхийн банкны стандартыг үндэслэх хийгээд SWIFT санхүүгийн тоо баримтыг уламжлах олон улсын системд багтаж болзошгүй. Статистикийн албан ёсны тоо баримтуудаас харахад  2011 онд олон улсын худалдааны юаниэр хийсэн ажиллагаа 2 триллион юаниэс хэтрэв. Мөн Гадаадаас БНХАУ-д шууд оруулсан хөрөнгө 110 тэрбум юаньд хүрчээ.