”Их наймын”  сайд нар Сирид  байлдааны галыг  зогсоох тухай гэрээний нөхцөлд  хүрсэн явдлыг сайшааж байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв.Тэрээр  ямарч атугай, жижиг сажиг сөргөлдөөнтэй  эмзэгхэнч гэсэн түр  эвлэрэл тогтоогоод авлаа гэж  нэмж хэлэв. Мөн “Их найм”-ын бүлэг тогтвортой байдлуудыг дэмжихэд чиглэгдсэн хандлагуудыг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдэв. “Их наймын “ орнуудын ГХЯ-ны тэргүүн нарын    энэхүү уулзалт нь 5-р сард Вашингтонд хоёр хоног үргэлжлэх  ДХУ-ын бэлтгэл ажлын хүрээнд болж буй юм.   

Сирид өглөөнөөс эхлэн  эвлэрэлийн ажиллагаа явагдаж байна.  Энэ нь НҮБ –ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны боловсруулсан хямралыг зохицуулах төлөвлөгөөний нэг заалт юм.

Нөгөөтэйгүүр, пүрэв гаригт эрх баригчид тус улсад дэглэмийн сөрөг хүчнийхний талаас найман   тохиолдлыг тогтоогоод байна.  Тухайлбал, цэргийнхний сууж явсан автобусыг дэлбэлжээ. Цэргийн эргүүл рүү дайрч, эрх баригч намын идэвхтэнийг буудан хороожээ.  Сөрөг хүчнийхэн ч мөн эрх баригчдад тоо баримт дурдаж байна.Эхний өдрийн дүнг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Пан Ги Мун Женевт хийсэн хэвлэлийн бага хурал дээр танилцуулаад

«Сирийн байдал илүү тайван байна.  Үйл явдал хэрхэн өрнөхийг бид анхааралтай ажиглаж байна. Сирид эмх замбараагүй байдал гаргахгүйн тулд  дэлхийн хамтын нийгэмлэг нэгдмэл байх ёстой. Сирийн засгийн газрыг энхийн төлөвлөгөөний хүрээнд хүлээсэн үүргүүдээ бүрэн  хэрэгжүүлэхийг уриалахын хамт сөрөг хүчнийхнийг хүчирхийллээс татгалзахыг уриалж байна. Би Сирийн анд нөхдүүдэд хандан тус улсад эмгэнэлт мөргөлдөөнийг зогсоохын тулд  дээд зэргээр нөлөөлөхийг уриалж байна» гэлээ.

Өмнө нь эрэн сурвалжлагдаж байсан нэг зуу гаруй босогчид гэрээний дагуу  дайны гал зогсоохын хамт  Сирийн хууль хяналтын байгууллагынханд сайн дураараа бууж өгчээ. Энэ нь мэдээж хэрэг, эерэг дохио яах аргагуй мөн. Нөгөөтэйгүүр,  оросын шинжээч Сергей Демиденкогийн үзэж буйгаар, сөрөг хүчнийхэн өөрийн гол зорилт болон  засгийг түлхэн унагах зорилтоосоо салаагүй байна.

«Ерөнхийлөгч Башар Асадыг унагах тодорхой чиг шугамтай. Тиймээс Кофи Аннаны ямарч төлөвлөгөө хэрэгжихгүй.  Тэртэй тэргүй дэглэм рүү дайрсаар л  байх болно. Сөрөг  хүчнийхэн юу ч гээж мэдэгдэж чадна, зэвсгээ хураалгаж, галаа зогсооно.Гэхдээ өдөөн хатгалгааг хянахын аргагуй юм, мөн  ийм тохиолодолд армийг өдөөн хатгах бүр ч хялбар» гэж Сергей Демиденко хэллээ.

Сирид эмзэгхэн  эвлэрэл байгуулахын тулд  НҮБ  тийшээ ажиглагчдын анхны бүлгийг явуулахаар төлөвлөж байна. 30 хүний бүрэлдэхүүнтэй.Үүнийг Оросын ШУА-ийн  дорно-дахины хүрээлэнгийн   шинжээч Борис Долгов эерэг алхам гэж үзэж байна.

«Ажиглагчдыг ирэхэд магадгүй хүчирхийллийн түвшин буурч, зэвсэгт мөргөлдөөн багасч мэдэх юм.  Магадгүй юм шүү.  Хамгийн гол хүчин зүйл бол Кофи Аннаны төлөвлөгөөг биелүүлэгдэхийг хүсэхгүй байгаа гадаад хүчин байгаа юм. Үүнд хамгийн чухал нь эдгээр гадаад  хүчнүүд нь Сирийн засгийн газрын эсрэг бүлэгмүүдийг дэмжихээ болих шаардлагатай байна» гэлээ.