Орос, Энэтхэг, Хятад гурав Афганистан улсыг ШХАБ-д ажиглагчаар элсүүлэх саналыг дэмжиж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад Хятад, Энэтхэгийн ГХ-ийн сайд нартай хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр мэдэгдлээ. Түүний хэлснээр бол Орос, Хятад, Энэтхэг гурав ШХАБ-ыг Афганистаны байдлыг зохицуулалахад нэлээд оновчтой байгууллага хэмээн үзэж байна. Лавров эдгээр гурван улс бүс нутгийн мөргөлдөөнийг зохицуулах зорилгоор хамтран ажиллаж байгааг хөндөн хэлэхдээ Афганистанаас олон аюул сорилт учирч байгааг мэдэгдэв. Бүс нутгийн аюулгүй тогтонги байдал Афганистаны байдал хэвийн болох үйл явцаас  шалтгаалахыг сайд тэмдэглэв. Энэтхэг, Пакистан улсуудыг ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх саналыг ОХУ дэмжиж байна гэж Лавров мэдэгджээ. Ойрын үед эдгээр хоёр улсыг ШХАБ-д элсүүлэх эрх зүй, зохион байгуулалт, санхүүгийн асуудлуудыг авч үзэхийг тэрээр мэдэгдэв. Түүнээс гадна Орос, Энэтхэг, Хятад улсууд  ираны цөмийн асуудлыг эв зүйгээр зохицуулахын төлөө байна гэж Оросын ГХ-ийн сайд Энэтхэг, Хятадын ГХЯ-дын тэргуун нартай Москвад уулзах үеэрээ мэдэгджээ.