Хойд Солонгосын «Кванмёнсон-3» (Гялалзсан од-3) хиймэл дагуул бүхий «Ынха-3» (Тэнгэрийн заадас-3) зөөгч пуужингийн хөөрөлт азгүй болов. Хэдхэн минутын дараа пуужин задраж, тэнгист унажээ.

Хиймэл дагуул бүхий пуужингаа хөөргөнө гэж БНАСАУ-ын эрх баригчид 3-р сарын дундуур зарлан мэдээлсэн билээ. Хөөрөлтийг энэ сарын 15-нд тэмдэглэх БНАСАУ-ын анхны удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан билээ. Дэлхийн хамтын нийгэмлэг Пхеньянийн тус төлөвлөгөөг эрс буруушаав.Ийм алхам хийхээс татгалзахад Хойд Солонгосыг итгүүлэхийг сүүлийн сарын турш оролдож, бүр хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн билээ.Саяхан G8 бүлгийн гишүүн Орос, АНУ, Франц, Япон, Германи, Их Британи, Итали, Канад улсууд Вашингтонд хийсэн уулзалтынхаа үр дүнгээр мэдэглэл хийж, хиймэл дагуулыг хөөргөхөөс татгалзахыг шаардав. Ийм ажиллагаа баллистик пуужинг хөөргөхийг Хойд Солонгост хориглосон НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчихийг эдгээр найман улс  дурдав.

БНАСАУ-ын шинэ удирдагч чиг бодлогыг эрс өөрчилж, өрнөдэд найр тавьна гэж бодох нь тэнэг хэрэг гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн удирдагч Виктор Павлятенко хэлээд

«Хойд Солонгосын удирдлагын дотор тэмцэл өрнөв. Янз бүрийн бүлэг өөр өөр хандлагатай байна. Залуу удирдагч удирдах бүх албан тушаал хаших болсон ч илүү ухаантай туршлагатай болоогүй. Эцгий нь өвлүүлсэн хүрээлэгсэд л шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэж байна.Кимийнхний төрөл төрөгсөд болон улс төр, цэрэг улс төрийн нөлөө бүхий  зүтгэлтнүүдийн  хатуу чиг бодлого ялсан» гэв.

Эдүгээ БНАСАУ, Хойд Солонгос, Япон улсууд пуужингийн хэмхэрхийг эрэж байна. Хойд Солонгосын пуужин цэргийн зорилгоор хөөргөснийг нотлох баримт олохыг Сөүл, Токио  хоёр оролдож байхад Пхеньян осолын шалтгааныг илрүүлэхийг хичээж байна. Хойд Солонгосын инженерууд олон угсраатай пуужинг зохион бүтээх талаар зохих туршлагагүйд хэргийн учир оршино хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Одоо БНАСАУ хиймэл дагуулын хөөрөлт нь амжилтгүй болсноос хойш нэр нүүрээ барахгүйн тулд цөмийн ээлжит туршилт  хийж мэднэ гэж Ази Номхон далайн бүс  нутгийн талаархи шинжээч Артём Лукин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Цөмийн төхөөргийн туршилт дараачийн алхам болж мэднэ. Хойд Солонгос ийм туршилт 2006 ба 2009 онд  хоёр удаа хийгээд байна. Тус улсын цөмийн технологи пуужингийнхээс илүү сайн хөгжсэн. Иймээс Хойд Солонгос ийм туршилт хийхээр нэгэнт төлөвлөсэн бол газар дорхи цөмийн дэлбэрэлт нь амжилттай болох байх» гэв.

Дэлхийн хамтын нийгэмлэгээс Хойд Солонгосын хөөрөлтэд хэрхэн хандаж тайлбарлахыг урьдчилан лавтай таамагналж болох байв. Вашингтон түүнийг «өдөөн хатгах ажиллагаа» хэмээн нэрлэв. Токио хатуу эсэргүүцлээ дипломат сувгаар Пхеньянд илэрхийлэх бодолтой байна. Өнөөдөр НҮБ-ын АЗ яаралтай хуралдаан хийнэ. Гэвч БНАСАУ-ын эсрэг тэртэй  тэргүй янз бүрийн олон хориг тогтоосон. Ийм нөхцөлд тэсвэр тэвчээртэй байж, Солонгосын хойгийн байдлыг даамжруулж мэдэх алхам хийхээс сэрэмжлэвэл зохино гэж БНХАУ үзэж байна.