Хятадын эрх баригчид сүүлийн нэг сарын хугацаанд сүлжээнд   дам яриа дэгдээсэн  42 веб-сайтыг хаахын зэрэгцээ Интернетийн 210 мянган хаягуудыг хасчээ. Энэ тухай Төрийн Интернет-мэдээллийн товчооны төлөөлөгч Лю Жэнжун мэдэгдэв. Мөн түүнчлэн,Харилцаа холбооны компаниуд болон цагдаагийн тусгай хэсгүүд  Интернетийн цэвэрлэгээг явуулжээ.

“Интернетээр дам яриа, хов жив тараах ажиллагаа нь   нийтийн  хэв журмыг зөрчиж байгаа бөгөөд нийгмийн  тогтвортой байдлыг алдагдуулж байна” гэж Лю Жэнжун цохон тэмдэглэв.  Ийм маягийн  үйл ажиллагаатай  хуулийн дагуу эрс тэмцэх болно гэж түшмэл мэдэгдэв. Тэрээр Интернет хэрэглэгчдийг  янз бүрийн сул яриа, хов живэнд тэвчээртэй байж, цаг тухайд нь эрх баригчдад мэдэгдэж байхыг уриалжээ.

“Интернетийн гэмт хэрэгтэй тэмцэх” эхний хоёр сарын хугацаанд БНХАУ-ын хууль хяналтын байгууллагууд мянга гаруй хүмүүсийг саатуулжээ. Үүнтэй холбогдон зарим томоохон Интернет-порталууд болон микро блогийн албанууд түр зуур “арчилгаа сувилгаа” хийхээр хаагдаад байна.