БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ир улс төрийн гэрээс үлдээж, цөмийн зэвсэг, цэргийн пуужингийн техникээ идэвхтэй хөгжүүлэхийг уриалжээ. Түүнээс гадна Ким Чен Ир Хятад улсад бүрэн үл итгэх гэрээс улс төрийн залгамжлагчиддаа хийсэн гэж японы «Сюкан бунсюн» долоо хоног дутмын сэтгүүлд бичжээ. Урьд БНАСАУ-д дээгүүр тушаалтай байгаад дүрвэсэн хойд солоногосын урвагчаас гэрээсийн эх бичгийг авсан гэж сэтгүүлийн газраас мэдээлжээ. «Бид АНУ-тай хийж буй сэтгэл зүйн дайнд ялах ёстой. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсэн цөмийн хүчирхэг гүрэн улс болбол Солонгосын хойгт америкийн үр нөлөөг сулруулж, олон улсын хоригийг зогсоох чиглэлэлээр урагш ахиж, эдийн засгийн хөгжилдөө гаднын таатай нөхцлийг бүрдүүлж мэднэ» гэж Ким Чен Ирийн гэрээст өгүүлжээ. Хятад бол бидэнтэй ямагт хамгийн нягт харилцаатай байгаа улс юм. Гэвч хэтдээ бид түүний бодлогыг үргэлж харгалзаж үзэх ёсгуй  гэж Ким Чен Ир анхааруулсан байна. БНАСАУ дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байгаа үед японы сэтгүүлд мөн гэрээсийг нийтлэснийг ажиглагчид тэмдэглэв.