Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон улсууд Хойд солонгосын хиймэл дагуулыг дор бүрдээ  сөргөөр үнэлэж байна гэж  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн  Сергей Лавров өнөөдөр мэдэгдэв. Тэр хэлэхдээ НҮБ-ын АЗ-ийн тогтоол нь ийм маягийн  хөөрөлтүүдийг хийхгүй байхыг тодорхой заасан. Солонгосын хойгт намжмал байдлыг тогтоох БНАСАУ+ОХУ,Хятад, Өмнөд Солонгос, Япон улсууд нь ийм байр суурийг мөрдөж буй юм.  БНАСАУ-ын үйл ажиллагаа нь “биднийг хүчтэй түгшээж байна” гэж Сергей Лавров мэдэгджээ. Сансрын хөтөлбөрийг энх тайвны  журмаар хөгжүүлэх нь ерөөс буруушах зүйл биш гэжээ. Гэхдээ эхлээд энэхүү эрхээ хэрэгжүүлэх хүртэл саадуудаа арилгах шаардлагатай юм. Өмнө нь  БНАСАУ өнөөдөр хиймэл дагуул хөөргөх тухайгаа албан ёсоор зарласан юм. Гэтэл хөөрөлт амжилтгүй болсон.