Ойрхи Дорнодод гарсан хямрал, ираны цөмийн асуудал ба Афганистаны байдал өнөөдөр Москвад Орос, Хятад, Энэтхэг улсуудын ГХ-ийн сайд Сергей Лавров, Ян Зечи, Соманахалли Маллайя нарын хийж байгаа уулзалтын гол сэдэв боллоо. Түүнчлэн Ази  Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, юуны түрүүнд терроризмтэй хийх тэмцлийн хүрээнд хамтран ажиллах асуудлууд хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байна. Түүнээс гадна Афганистаны нутаг дэвсгэрээс учрах мансууруулах бодисын аюулыг арилгаж няцаах асуудал сайд нарын анхаарлын төвд байх болно. Эдгээр гурван улс онц байдлын уршгийг арилгах зорилгоор болон эрчим хүч, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбаруудад идэхвтэй хамтран ажиллах бодолтой байна. Орос, Хятад, Энэтхэг улсууд ШХАБ, БРИКС зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагын хүрээнд идэвхтэй  хамтран ажиллаж байна.