Хойд Солонгосын  ХМХ-үүд  өнөөдөр мэдээлэхдээ, сансрын хиймэл дагуулыг хөөргөсөн, гэхдээ амжилтгүй болсон. Өмнө нь мэдээлж байснаар, БНАСАУ нь москвагийн цагаар баасан гаригт шилжих шөнө  санрсын хиймэл дагуултай пуужин хөөргөсөн.  Япон болон өмнөд солонгосын цэргийнхний мэдэгдэж буйгаар, пуужин нэг минутын дараа тэнгист унасан. Өмнөд солонгосын баруун эргээс 200 км зайтай Кунсан хотын ойролцоо пуужингийн  хэсгүүдийг илрүүлжээ.ОХУ-ын Ерөнхий штаб мэдэгдэлдээ, оросын сансрын орон зайн хяналтын  системийн хэрэгсэлүүд нь хойд солонгосын пуужингийн хөдөлгөөнийг мөн илрүүлсэн. “Интерфакс”агентлагийн мэдээлснээр, Ерөнхий штабын эх сурвалж пуужингийн хөөрөлтөнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бөгөөд учир нь нислэгийн хөдөлгөөний зам нь ОХУ- ын хилийн орчимд явж мэдэх байсан юм. Хэрэв чиглэлээсээ гарсан тохиолдолд хойд солонгосын пуужин нь Курилын арлууд дээр унаж болох байв.  Пуужингийн хөөрөлтийг АНУ-ын Агаарын нислэгээс хамгаалах хүчнийхэн бас илрүүлжээ. Вашингтон нь пуужин хөөргөснийг бууруушаж, энэ арга хэмжээг өдөөн хатгалга гэж нэрлэсэн юм. БНАСАУ-ын хиймэл дагуултай пуужин хөөргөсөн явдал нь Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд боломжгүй болгов гэж Цагаан Ордон мэдэгдэв.  Япон улс нь өөрийн зүгээс мэдэгдэхдээ, хөөрөлттэй холбоотой   ямар нэгэн  хохирол амсаагүй, гэхдээ энэ нь  БНАСАУ-ын зүгээс ээлжит өдөөн хатгалга гэжээ. Өмнөд солонгосын ГХЯ-ны тэргүүн Ким Со Хван  болон  Хилари Клинтон нар  БНАСАУ дур мэдэн пуужин хөөргөсний хариуд шийдвэртэй хариу өгөхөөр “тохиролцжээ”.Тэд энэхүү асуудлыг  НҮБ-ын АЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэх төлөвтэй байгаа аж.  Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгах тогтоолыг батлах нь Хятад улсын байр сууринаас болоод бараг  боломжгүй  юм.Бээжин нь АЗ дээр хаалт  тавих эрхтэй  бөгөөд удаа дараалан энэхүү хориг нь хамгийн үр дүнтэй арга биш гэж мэдэгдсээр ирсэн юм. Ингэхдээ  олон улсын тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн зөв арга бол дипломат арга замаар  шийдэх гэж уриалжээ.