2008 онд  парламентын сонгууль явагдснаас хойш  гарсан эмх замбараагүй байдал гарсны дараа болсон  Улс-төрийн тэргүүлэх намуудын төлөөлөгчдийн уулзалтын  нууцлалтай стенограммыг Монгол улсын ерөнхийлөгч асан   нийтийн хүртээл болгосных нь дараа  түүнийг баривчилжээ.  Энэ тухай өнөөдөр монголын ХМХ –үүд энэхүү баримт бичгээс иш татан мэдээлж байна.

“Миний бодлоор холбогдох баримт бичгүүд нь хэрэг дээрээ чухам юу болж өнгөрсөнийг ойлгоход туслана.  2008 онд МУ-д Улсын их хурлын / парламентын/ сонгууль болсон гэж Энхбаярын саяхны хэлсэн үгнээс иш татан мэдээлжээ.  Монгол улсын  ерөнхийлөгч асаны нийтийн хүртээл болгосон  баримт бичиг нь 300 хуудастай. Үүнд парламентад суудалтай улс-төрийн гол намуудын төлөөлөгчдийн  уулзалтын  тодорхой стенограмм байгаа юм.

Одоо тус улсад болж байгаа үлй явдлуудын нарийн учрыг ойлгохын тулд 2008 оны  6-р сард Улсын их хурлын сонгууль хэрхэн явагдсныг санахад хангалттай юм. Сонгуулийн дүнгээр, МАХН парламентын дийлэнхи суудлыг авсан бөгөөд, Үндсэн хуулийн дагуу  засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй.  МУ-ын АН нь сонгуулийг хуурамч явагдсан гэж зарлан мэдэгдэж, СЕХ -ны тэргүүнийг огцрохыг болон хууль тогтоох байгууллагын сонгуулийг  шинээр  явуулахыг шаардсан юм. Энэ нь  МАХН болон АН-ын хооронд мөргөлдөөн гарахад хүргэсэн бөгөөд сонгуульд ялсан намын төв байрыг галдан шатааснаар төгссөн юм. Улс-төрийн  намууд хэдэн сарын турш хямралыг даван туулах гэж оролдсон . Үүний эцэст эвслийн засгийн газрыг байгуулсан бөгөөд үүнд хоёр намын төлөөлөгчид орсон юм. Гэтэл сөргөлдөөн одоо болтог үргэлжилсээр л байна.

Намбарын Энхбаяр МАХН-ын удирдагч бөгөөд 2005 онд энхүү албан тушаалд сонгогдсон.  Энэ албан тушаалд  2009 он хүртэл ажиллаж байсан. 2010 оны 11-р сард МАХН-ын 26-их хурлын төлөөлөгчдийн шийдврээр тус нам нь 1921 ошнд байгуулагдсан МАН-  анхныхаа нэрийг авах болсон юм.   Энхбаяр МАН-аас тасарч, дахин байгуулагдсан МАХН-ын удирдагч болж, одоо болох гэж байгаа парламентын сонгуульд бэлтгэж байсан юм.

Энхбаярын  баривчилгааг, шинжээчид үзэхдээ, Монголд энэ 6-р сард явагдах Улсын их хурлын сонгуулийн өмнөх улс төрийн томоохон хүчнүүдийн мөргөлдөөнтэй холбон үзэж буй юм. Монголын Үндсэн хуулиар тус улс нь    парламентын засаглалтай  улс юм.