МУ-ын ерөнхийлөгч асан, МАХН-ын удирдагч  Намбарын Энхбаярыг баривчилсан явдал нь тус улсын  улс төрийн байдлыг эрс  хурцатгав. Авилгатай тэмцэх газрын тусгайгийнхан Н.Энхбаярын хувийн бие хамгаалагчтай сөргөлдсөний дараа, улс төрчийг баривчилжээ.  Баривчилгааны дараа МАХН ерөнхийлөгч асны талынхны онцгой штабын шуурхай хуралдааныг зохион байгуулав. Энхбаярын талынхан мэдэгдэлдээ,  цагдаагийн талаас болон бие даасан  Авилгатай тэмцэх газар нь “хүч хэрэглэсэн” нь “боломжгүй” юм. Тэд мэдэгдэлдээ, энэхүү асуудлыг парламентад тавих төлөвтэй гэв. Авилгатай тэмцэх хараат бус байгууллага нь “зөв зүйтэй” . Энэ албаны мөрдөн байцаах газар  сүүлийн жил Энхбаярын хэргийг мөрдөж байсан бөгөөд түүнийг авилгын хэрэгт болон 2008 оны 7-р сарын 1-ний эмх замбараагүй байдлын үеэр нилээд  хэдэн хүн буудуулсны улмаас  амиа алдсанд   буруутгаж   буй юм.

МАХН-ын удирдлага  Н.Энхбаярыг баривчилсантай холбогдуулан  тус улсад иргэдийн  жагсаал цуглаан зохион явуулна гэж мэдэгдсэн байна.