Монгол улсад баасан гаригт Авилгатай тэмцэх газрын тусгай хэсгийнхэн тус улсын  ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг баривчилжээ.  Энэ тухай “Интерфакс”агентлаг монголын удирдлагатай ойрхон эх сурвалжийг  иш татан мэдээлжээ. Тэрээр хэлэхдээ, пүрэв гаригийн үдэш ерөнхийлөгч асныг баривчлах оролдлого нь амжилтгүй болсон. Авилгатай тэмцэх газрын  тусгай албаныхан  түүний тусгай хамгаалалттай автомашиныг хаасан боловч, түүний хувийн бие хамгаалагч аварч чаджээ. Ерөнхийлөгч асныг баривчлах ажиллагаа  амжилтгүй болсны дараа  тэрээр нэгэн  байр руу орж нуугджээ. Байр руу  тусгай албаныхан дайралт хийхээс аргагуй байсан тул ерөнхийлөгчийн бие хамгаалагч, тэдний хооронд  буудалцаан  болж. Эцсийн дүнд Намбарын Энхбаярыг баривчилжээ. Нөгөөтэйгүүр, монголын  албан ёсны ХМХ-үүдийн мэдээлснээр, ерөнхийлөгч асныг эсрэг буруутай үйлдлүүд байгаа аж.Тэр 2005 оноос МАХН-ын удирдагчаар сонгогдон ажилласан. Энэ албан тушаалд 2009 он хүртэл ажиллаж байсан. 2009 онд Монгол улсад болсон  ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж ялсан юм.