БНАСАУ  хиймэл дагуултай   “Ынха-3” пуужинг өнөө өглөө хөөргөв. Өмнөд Солонгос улсын БХЯ-ны мэдээлснээр, “Тончан-ри” буудлаас пуужин  өнөөдөр өглөөний 7 цаг 39 минутад хэдэн минут нисчээ. Японы БХЯ-ны сайд Наоки Танака энэхүү мэдээллийг батлажээ. Японы талын мэдээлснээр,  пуужин нь 120 км нисч, дөрвөн хэсэг болон унажээ. Нислэгийн үеэр нэг, хоёрдугаар шатлалууд өөр хоорондоосоо салж чадаагүй байх гэж   таамаглаж байна.  Өмнөд солонгосын  командлалын мэдээлснээр, хойд солонгосын пуужин Кунсан хотоос 120 км зайтай БАСАУ-ын баруун эргийн газар унажээ.  Пуужин нь заагдсан чиглэлээсээ гарах үедээ  өөрийгөө устгасан байж  мэдэх аж. Энэ тухай японы  NHK  телекомпанид пуужингийн салбарын мэргэжилтэн Тэцуо Ясака мэдэгджээ.  БНАСАУ-ын пуужин хөөрснийхөө хэдхэн хоромын дараа  тэнгист унасан явдал нь эхний шатанд ямар нэгэн хүндрэл гарсан байж магадагүйг гэрчилж байна гэж тэр сэтгүүлчдэд тайлбарлажээ. Эцэст нь дэлбэрэлт гарч,  пуудин заагдасан чиглэлээсээ гархад, хойд сологосын мэргэжилтэнүүд өөрсдөө устгахаар тушаал өгсөн байж болох юм гэж шинжээчид үзжээ.  “Ынха-3“ пуужинг “Кванмёнсон-3” хиймэл дагуулын хамт хөөргөх төлөвтэй буйгаа 3-р сарын 16-нд БНАСАУ зарлаж байсан  юм. Энэхүү арга хэмжээг  4-р сарын 15-нд тэмдэглэх  тус улсын удирдагч асан Ким Ир Сений  мэндэлсэний  100 жилийн ойд зориулагдаж  байсан. Пхеьяны төлөвлөгөө дэлхийн хамтын нийгэмлэгүүдийн элдүүцэлийг хүргэж байсан, учир нь НҮБ-ын АЗ БАНСАУ-д  баллистик пуудингийн туршилт явуулахыг хориглосон юм.  БНАСАУ-ын баллистик пуужин хөөргөснийг буруушан, холбогдох шийдвэр гаргах  НҮБ-ын АЗ хуралдаан баасан гаригт болно.