Саяхан Москвагийн Пушкины нэрэмжит  Дүрслэх урлагийн музейд Google Art Project төслийн интернет-порталыг шинэчилэн гаргав. Дэлхийн алдартай компаний “Арт-төслийн” шинэ хувилбарт дэлхийн янз бүрийн орнуудын 150 музей болон уран зургийн галерей орсон бөгөөд тэдний цуглуулгуудад багтадаг 30 мянга гаруй урлагийн бүтээлүүд оржээ. 

Дүрслэх  урлагийн музей нь Google  компаний тэдний төсөлд оролцох урилгыг дуртайяа хүлээн авсан.  Чухамдаа энэ компаний шинэ интернет-порталын хүчинд зөвхөн москвагийн иргэд, эндхийн зочид гийчид  төдийгүй Москвад  ирэх боломжгүй хүмүүс ч гэсэн музейн танхимуудад зочилж болох юм. Интернет хэрэглэгчдэд  зургуудийг нарийвчлан үзэхэд зориулан зургийг авахдаа  орчин үеийн хамгийн сүүлийн панорамын камерыг ашиглажээ. Үүнд зургийг дээд зэргийн   чанартай харуулахын тулд      зургийн линзийн тоог нэмэгдүүлсэн юм.

Төслийг  гаргахлаа   Google мэргэжилтэнүүд  тус музейн  гол байрны 20 их танхимд панорамын зураг авалтыг ашигласан аж. Нийтдээ панорамын зураг авалтыг 1200 гаруй бүтээл дээр хийжээ.

Энэ ажил нь нилээд урт удаан бөгөөд нарийн чимхлүүр юм. 18-р зууны венецийн  зураачийн  Жованни Каналийн бүтээлийн   нарийн цахим хуулбарыг бий болгоход   бүтэн найман цаг шаардагдаж байсан.

Google компаний интернет-порталын “Арт-төслийн” эцсийн хуувилбар 2011 онд гарсан бөгөөд тэр даруйдаа урлаг сонирхогчдын дунд маш их үнэлэлт  авчээ. Учир нь  энэхүү төсөл нь  дэлхийн уран зургийн  алдартай музейн танхимуудаар виртуал аялал хйих боломж олгож буй юм. Тэдгээрийн дунд Нью-Йоркийн Метрополитен музей, Лондонгийн Үндэсний галерей, Флоренцийн Уффицийн галерей г.м.

Өнөөдөр музейн тоо нэмэгдсээр байна.  Харин өндөр цахим технологийн үр дүнд,  үзэгч ямарч бүтээлийг нарийвчлан үзэх  боломжтой юм.  Түүнчлэн, сайтан дээр эрхэм дээж бүтээлүүдийн  хэрхэн  бий болсон түүх болон тэдгээрийн зохиолчийн тухай  мэдээллүүд  байна. Сайтын зүглүүлэгч маш хялбар бөгөөд эвтэйхэн юм.

Пушкины нэрэмжит улсын уран зургийн музейн хувьд энэхүү “Арт-төсөлд” оролцоно гэдэг бол маш их ач холбогдолтой юм. Музейн танхимаар виртуал аялал хийх нь үзэгч олны мэдлэгийн хүрээг тэлээд зогсохгүй, музейн цуглуулгыг нийтийн хүртээл болгоход тустай юм. 2012 онд Орос улсын томоохон музейн нэг 100 нас зооглоно.Байгуулагдсан үеэсээ музейн зорилт нь үзэгчдийг урлагийн гайхамшигтай бүтээлүүдтэй танилцуулах хийгээд тэдэнд уран сайхны өндөр  таашаал  хөгжүүлэхэд оршиж байсан. 

Өнөөдөр  өндөр технологийн хөгжлийн үр дүнд болон Google   компаний туслалцаатай  музей нь өөрийн зорилтуудыг  чанарын шинэ түвшинд хэрэгжүүлж байна.Шинэчилсэн интернет-портал  нь  сая  сая хүмүүст дэлхийн урлагийн эрдэнэсийн  сантай болон тэдний түүхтэй  танилцах сайхан завшаан олгож буй юм.