Орос улс 50 дахь удаагаа  Сансрын нисгэгчдийн өдрийг  тэмдэглэж байна. 1961 оны 4-р сарын 12 нд Юрий Гагарины сансарт ниссэний   нэг жилийн ойг тохиолдуулан энэ өдрийг  тэмдэглэх болсон юм.  Өнгөрсөн жил НҮБ 4-р сарын 12 –ны өдрийг Олон улсын сансарт хүн ниссэн өдрөөр тунхагласан юм. Орос улсын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр  Москвад  засгийн газрын өмнөөс сансар судлалын хөгжилд хувь нэмрээ оруулсан хүмүүст Юрий Гагарины нэрэмжит шагналыг   гардуулав. Уг шагналаар ЗХУ ын хоёр удаагийн баатар, сансрын нисгэгч  Алексей Леонов, Валерий Быковский, Борис Волынов, Виктор Горбатко  болон анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешкова нар шагнагдав. Сансрын нисгэгчдыг эх орны  нисгэгчтэй сансар судлалыг хөгжүүлэхэд,  анхны нисгэгчтэй нислэгүүдэд биечлэн оролцсон болон олон улсын сансар судлалын салбарыг хөгжүүлэхэд болоод  эх орны сансар судлалын амжилт бүтээлийг дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг ийнхүү үнэлжээ. Нэг сая рублийн мөнгөн шагналтай засгийн газрын шагнал нь 2011 онд сансарт анх  хүн ниссэний 50 жилийн ойд зориулагдан бий болсон юм.

Москва хотын одон орон судлалын хүрээлэнд Владимир Путин сансрын хөлөг онгоцны  талбайг хөгжүүлэх асуудлаар зөвлөгөөн хийв.  ОХУ- ын ерөнхий сайд  Владимир Путин энд хийсэн мэдэгдэлдээ, тухайлбал,  Орос улсад  урт хугацааны сансрын  хөлгийн буудлын  үндэсний хөгжлийн   стратегийг боловсруулах шаардлагатай байна.

Гэрэл зураг