ШХАБ-ын хамтын ажиллагаа нь аюулгүй байдлын салбарын шинэ зорилтуудын өмнө тулж ирээд байна гэж  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Хятадын олон нийтийн аюулгүй байдлын  сайд  Мэн Зяньжу Бээжинд нээгдсэн ШХАБ-ын гишүүн орнуудын   Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын 7-р уулзалт дээр хэлсэн үгэндээ  өнөөдөр  тэмдэглэв. 

Хятад улсын  төлөөлөгч тус бүс нутгийн энх тайван, тогтвортой  байдлыг хамгаалахад    ШХАБ-ын үүргийг өндөр үнэлээд, энэ чиглэлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй байгааг тэмдэглэв.Энэ зун ШХАБ-ын Бээжинд болох ДХУ-ын саналуудыг бэлтгэх хүрээнд  тус байгууллагын аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудад хандах хандлагуудыг шинэчлэх шаардлагатай байгааг  анхаарах нь зүйтэй гэж шинжээчид  үзэж байна.ШХАБ шинэ дуудлагуудыг идэвхитэй мэдрэх ёстой гэж Оросын Алс-Дорнодын  хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин үзэж байна.

«Тухайлбал, ШХАБ-ын оросын цэргийн шинжээчид үзэхдээ,  ШХАБ  нь эвсэлийн бус шинж чанартай байгууллага ч гэсэн афганы дуудлагууд хурцдаж байгаатай болон америкийн цэргүүдийг гаргахтай холбогдуулан цэргийн бүтцээ чангатгах ёстой.ШХАБ нь терроризмын эсрэг болон Төв Азийн нутаг дэвсгэр дээр  мансууруулах бодисийн хууль бус наймаатай тэмцэх  арга хэмжээнүүдээр   хязгаарлагдах ёсгүй, харин Аюулгүй байдал, хамтын гэрээний байгууллага болон ШХАБ-тай хамтран Афганистаныг  эргэн тойрсон   байдалд  нөлөөлөх ёстой юм» гэж С.Лузянин хэллээ.

ШХАБ-ын хүрээнд  цэргийн хамтын ажиллагааг  чангатгана, гэхдээ үүнийг бүх шинжээчид сайшаахгүй байна. Хятад улсын төлөөлөгч саяхан болсон Алс-Дорнодын хүрээлэнгээс зохион явуулсан  бага хурал дээр хэлсэн үгэндээ, ШХАБ-ын хөгжлийн гол зам нь эдийн засгийн хамтын ажиллагаа болох төдийгүй цаашилбал,  ШХАБ-ын нэгдсэн зах зээл болох ёстой гэж  шаардаж байсан юм. Энэхүү  саналыг  Төв Азийн орнууд болгоомжлон  хүлээж авсан юм.

Тэнд чөлөөт  худалдааны бүс байгуулах нь орон нутгийн аж үйлдвэрийг унагахаас сэрэмжилж буй юм.  Учир нь тэдгээр нь хятадын  хямд үнэтэй барааны өмнө тэсч чадахгүй юм. Тэгэхээр ийм бүс нь ирээдүйд л байгуулагдаж болох. Нөгөөтэйгүүр, Сергей Лузянины үзэж байгаагаар эдийн засгийн чиглэл нь битүү вакуумд байдаггүй бөгөөд аливаа арилжааны төслийн амжилт  нь  бүс нутгийн  аюулгүй байдал болон тогтвортой байдлаас ихээхэн шалтгаалдаг.  

Энэ нь гадаад дуудлагуудаас төдийгүй, ШХАБ-ын доторх аюулгүй байдлаас мөн шалтгаална.Шинжээчдийн үзэж байгаагаар,  шанхайн зургаагийн дутагдлуудын нэг бол   ШХАБ нь байгуулллагын гишүүн орнуудын мөргөлдөөнийг хэлэлцэдгүйд оршино. Тухайлбал,  Тажикистан болон Узбекистан хоёрын усны аж ахуйн болон эрчим хүчний харилцан асуудлууд  нь маш хурцаар тавигдаж буй тэд мөргөлдөөний ирмэг дээр тулаад  байна. Хоёр орны хилийн ихэнхи хэсэг нь минжүүлэгдээд байна.

Тогтворгүй байдлын нийтлэг байдлыг харгалзан үзвээс, исламын   хүчин зүйл өсөн нэмэгдэж, “арабын хувьсгал” нөлөөлж болзошгүй байгаа нь түгшүүр бий болгохоос аргагүй юм.Тажикистан, Узбекистаны улс-төрийн өрнөл цаашид улам ширүүсч болзошгүй байгаа нь  ШХАБ-ыг бүс нутгийн тулгамдсан  асуудалд анхааралтай  хандахад хүргэж  байна.