Орос улс сансрын уудмыг эзэмших шинэ үед бэлтгэл хийж байна. Өргөн цар хүрээтэй төслийг хэрэгжүүлэхэд шинэ үеийн сансрын хөлөг төдийгүй шинэчлэсэн сансрын хөлгийн буудал шаардагдана. 2020 он гэхэд Орос сансрын бүх багажийнхаа 90 хувийг нутаг дэвсгэрээсээ хөөргөхээр төлөвлөсэн юм.

Бүр ЗХУ оршиж байсан үед барьсан Байконур нэлээд удаан манай орны гол сансрын хөлгийн буудал байсаар байлаа. Байконур Казахстаны нутаг дэвсгэрт оршдог. 1991 онд тус улс тусгаар тогтнолоо зарлав. Орос улсаас мөн түүхийн сансрын хөлгийн буудлыг түрээслэхэд жил дутам 165 сая доллар зарцуулж байна гэж сансрын нисгэгч, ЗХУ-ын хошой баатар, Оросын ерөнхийлөгчийн шинжлэх ухааны зөвлөх Александр Александров хэлээд

«Казахстаны Байконурыг түрээслэхээ больж өөрийн гол сансрын хөлгийн буудалтай болох нь бидний нэн чухал зорилт юм. Техникийг хол тээвэрлэх, дэд бүтций нь тэтгэхэд их хэмжээний хөрөнгө гаргах шаардлага гарав. Түүнээс гадна хөөрөлтийн хооронд ажиллаж, техник, барилга байшингуудыг үйлчлэх олон хүн шаардагдаж байна» гэв.

Оросын «Восточный» шинэ сансрын хөлгийн буудлыг Сибирийн Амар мужид барьж байна. Хөөргөх хоёр талбар, сансрын нисгэгчдийг бэлтгэх, шинжилгээ хийх төв, ус төрөгч, хүчил төрөгчийн заводууд цогцолборын төсөлд багтсан. Нийт дээд зэргийн технологийн 1500 орчим барилга байгууламж байх болно. Анхны хөөргөх талбарыг 2015 онд ашиглалтад оруулж, нисгэгчгүй сансрын хөлгийг анх удаа хөөргөх юм. Урьдчилан тооцоолсноор 2020 он гэхэд оросын сансрын аппаратуудын бараг тэн хагасыг «Восточный» сансрын буудлаас хөөргөх юм.

Тэр үед дэлхий төдийгүй Сар орчмын тойрог замд нисэх «Русь» сансрын хөлөг «СОЮЗ»-ыг орлоно. «Русь» жолоодлогот сансрын хөлгийг дэлхийд буцааж болно. «Энерги» оросын пуужин-сансрын аж үйлдвэрийн тэргүүлэх үйлдвэрээс түүний төслийг МАКС-2011 агаар сансрын техникийн үзэсгэлэн дээр танилцуулжээ. Одоо «Союз» сансрын хөлгийн баг гурван хүнээс бүрэлдэж байгаа бол шинэ үеийн хөлгийнх зургаан хүнтэй байх болно. Тэд бараг 500 кг ачаа сансарт авч явна гэж «Новости космонавтики» сэтгүүлийн тоймч Игорь Лисов мэдээлээд

«Нэгэнт шинж пуужин хөөргөвэл шинэ цогцолборын асуудал гарсан. Түүнийг Казахстаны Байконурт барих нь зүйд нийцэхгүй . Иймээс Оросын нутаг дэвсгэрт ийм газар олох асуудал тулгарлаа. Шинэ сансрын хөлөг мөн талбараас Олон улсын сансрын станцын тойрог замд гарах ёстой» гэв.

35 мянган хүн амтай хот «Восточный» сансрын хөлгийн буудлын дэргэд бий болох юм. Оросын ба гадаад орнуудын жуулчид тийшээ очихийг уран барилгачид харгалзан үзжээ. Иймээс «Восточный» хосгүй сансрын хөлгийн буудал болно. Сансрын бүх хөөрөлтийн бараг 40 хувь нь оросын одоо ажиллаж байгаа «Плесецк» сансрын хөлгийн буудалд ногдох юм. «Байконурын» тухайд гэвэл Орос тэндээс нийт багажийнхаа 10 хувийг хөөргөхээр төлөвлөжээ. Сансрыг эзэмших талаар тэргүүлсэн гүрэн улсууд хувьцааг нь хоорондоо хуваарьлах юм.