1961 оны 4-р сарын 12-ний өдөр ЗСБНХУ-ын иргэн, Агаарын цэргийн зэвсэгт хүчний хошууч Юрий Гагарин “Восток-1” хөлгөөр хүн төрөлхтөний түүхэнд анх удаа  дэлхийн тойрог замд аялсан юм.

Энэ нислэгийн тухай бүх юм тодорхой гэлтэй. Гэтэл  албан ёсны хэвлэлүүд  нэгэн мэдээг албаар орхигдуулж байв.  Энэ бол харь гаригийн үл мэдэгдэх биетүүдийн тухай сэдэв юм.Нөгөөтэйгүүр, Юрий Гагарин ийн ярьж байжээ: «Харь гаригийн  үл мэдэгдэх биетүүд бол бодит зүйлүүд, хэрэв та зөвшөөрвөл, би танд илүү ихийг ярьж өгье ».

Маш сонирхолтой зүйлийг хэлсэн байгаа биз. Тэр үед харь гаригийн нисдэг тавагийн тухай сансрын нисэгчтэй ярих нь хориотой байлаа. Тэгсэн хэдий ч сансрын нисгэгчдийн харь гаригийнхантай уулзалтуудын тухай  илэн далангүй яриа багагуй хуримтлагдсан юм. Одоо та бүхэнд тэдгээрээс хамгийн сонирхолтойгоос нь толилуулъя.

Сансрын хоёрдахь нисгэгч Герман Титов сансарт очоод ирснийхээ дараа  1961 онд нисч байх үедээ  харь гаригийн 7 нисдэг таваг харсан гэжээ. Тэдгээр нь түүний хөлгийг тойрон эргэлдэж байжээ.

1962 оны 2-р сарын 26-нд “Меркури-Френдшип-7” хөлгөөр нисч явсан одон орон судлаач Жон Гленн тамхины дүрстэй хажуудаа хурц гэрлийн эх үүсвэртэй  харь гаригийн үл мэдэгдэх биетийн зургийг авч ирсэн юм.    Гэрэл зургийг нийтэлсэн байв.

1964 оны 10-р сарын 12-ны өдөр анхны олон суудалтай “Восход” хөлгийн гишүүд болох Комаров, Феоктистов болон Егоров нар  Нислэгийн удирдлагын төвд тэднийг маш хурдтай хавтгай дугуй хэлбэртэй нисдэг  биетүүд тойрон хүрээлээд байна гэж дамжуулсан юм.  “Восход”  хөлгийн нислэг таван хоног төвлөвлөгдсөн байсан ч,  шууд буцаж ирсэн юм.

1968 онд  “Аполлон-8 ” хөлгөөр нисч явсан одон орон судлаачид Борман, Лоуэлл болон Андре   нар дугуй хавтгай  дугуй хэлбэрийн  үл мэдэгдэх биет зүйл тэдэнтэй зэрэгцэн цагт 11 мянган км хурдтай нисч явахыг харсан аж. Нисдэг таваг гарч ирүүт сансрын хөлгийн бүх төхөөрөмжүүд нь ажиллахаа больж, Хьюстон дахь  Нислэгийн удирдлагын төвийн холбоо тасарчээ. Дараа нь нууц үл мэдэгдэх нисдэг  биет нь “Аполлоныг” хурц гэрлээ тусгахад хөлөг онгоц хүчтэй дайвалзаж, үүнтэй зэрэгцэн аймшигштай дуу гархад  багийн гишүүдийн  чихэнд хүчтэй  өвдөлт мэдрэгдэж байжээ. Хэдэн минут өнгөрсөний дараа  үл мэдэгдэх биет  гэнэт алга болход  нөгөө аймшигтай дуу чимээ, хурц гэрэл ч  алга болсон байв. Нилээд цаг өнгөрсөний дараа “Аполлон -8 “хөлгийн дэргэд  өмнөхөөс нилээд том хэмжээний   шинэ хавтгай дугуй хэлбэрийн нисдэг  биетэн гарч иржээ.Одон орон судлаачдын бие маш өвдөж эхлэв.  11 минут өнгөрсөний даара бүх хэвийн бус зүйлүүд  нэг мөчид арилав.  Хьюстонтой холбоо  ч сэргэжээ.

1969 оны 7-р сарын 21-нд “Аполлон-11” Саран дээр буулт хийсэн юм. Сансрын нисэгчид Армстронг болон Олдрин нарыг хөлгөөс буухад  тэд өөрсдийн дээр хоёр үл мэдэгдэх нисдэг биетийг анзаарчээ. Бас нилээд хэдэн нь Сарны гадаргуун дээр байжээ.  НАСА-гийн ажилтан асан Отто Биндерын  ярьснаар,  “Аполлон-11” хөлгөөс дамжуулсан мэдээг радиосонирхогчид замаас нь барьжээ. Тэд ингэж дамжуулж байв: Бурхан минь, тэд бидэнтэй зэрэгцэн царын цаад зах дээр  зогсоод биднийг ажиглаж  байна!”

1975 оны 4-р сард 195 км өндөрт  пуужин тээгчийн ослын улмаас  сансрын “Союз-18” хөлгийн багийн гишүүд болох сансрын  нисгэгч Лазарев болон Макаров нар бүхээгтэйгээ  салж, Алтайн ууланд шүхрээр буух болсон юм.  Шөнө нь сансрын нисэгчдийн лагерьт хурц нил ягаан туяа байж байснаа гэнэт алга болжээ. 1996 онд Лазарев хэлэхдээ,  түүний бодож  байгаагаар, энэхүү үл мэдэгдэх нисдэг биетийн хүчинд  сансрын нисэгчид эсэн мэнд эх нутагтаа   ирсэн ажээ.

1978 онд сансрын нисэгч Попович Вашингтоноос Москва руу ердийн зорчигчдийн онгоцоор 10 000 метрийн өндөрт нисч явахдаа онгоцноос 1500 метрийн зайд зэрэгцэн нисч яваа  тэгш өнцөгтэй гурвалжин, далбайт усан онгоцыг санагдуулах үл мэдэгдэх нисдэг биетийг харжээ.

1981 оны 5-р сарын 5-нд “Салют-6” сансрын станцын багийн ахлагч Коваленок хөлгийн гадна талд зууван хэлбэртэй үл мэдэгдэх нисдэг биет  нисч байснаа хоорондоо нэгэн зүйлээр холбогдон хоёр  хуваагдаж байжээ.

1985 онд  “Салют-55” хөлгийн  нислэгийн 155 дахь өдөр  зөвлөлтийн зургаан сансрын нисгэгч: Кизим, Атьков, Соловьев, Савицкая, Волк болон Жанибеков нар  цонхоороо нээлттэй сансарт  долоон аварга дүрс  харжээ.  Тэд хоорондоо хэлэлцсэнгүйгээр  “тэнгэрийн сахиусан тэнгэрүүд” гэж нэрлэжээ.   Биетүүдийн нүүр царайг ялгагдаж  байсан төдийгүй тэд  инээлдэж байжээ. 10 минутын дараа тэд алга болсон.  2007 онд “Хаббл” телескоп  дэлхийн тойрог замд долоон тод биетүүдийг илрүүлжээ.  Зураг дээр далавчтай гэрэлтэх биетүүдийн дүрс байх аж.

1990 онд “Мир “ станцад сансрын нисгэгч Стрекалов болон Манаков нар хөлгийн гадна талд  нилээд хэдэн секундын турш  жижгэвтэр гэрэлтэй хүрээ харсан бөгөөд тэр нь шинэ жилийн гоёлтой гацуур модыг санагдуулж байжээ.

1991 онд сансрын нисэгч Муса Манаров  “Мир “ станцаас нэгэн сонирхолтой биетийн зургийг авчээ. Эхлээд тэр үүнийг  антеена ббөайна гэж боджээ, гэтэл станцаас хурдтай холджээ.

Орос улсын болон АНУ-ын албан ёсны төлөөлөгчид ийм мэдээллийг тнэг бол тайлбарладаг, нэг бол сэтгүүлчдийн санаагаараа зохиосон зүйл гэж үздэг. Гэхдээ харь гаригийнхны  нисдэг тавагийн ажиглалтын тухай мэдээллүүд нь байнга бодолд оруулдаг, овоо босгоогүй бол, шаазгай яахнаа суух билээ дээ.