Орос ба өөр зургаан улсыг нэгтгэсэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Афганистанаас мансууруулах бодисыг тархаахтай  хийх тэмцэлд  НАТО эвслийг оролцуулах төлөвлөгөөтэй байна. Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих  ОХУ-ын Холбооны албаны захирал Виктор Иванов Астанад ХАБГБ-ын гишүүн орнуудын мансуруулах бодистой тэмцэх тусгай газруудын тэргүүн нарын хуралдаан дээр энэ тухай мэдэгджээ.

ХАБГБ-ын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын зөвлөлгөөн өнгөрсөн долоо хоногт бас Астана хотноо хуралдсан билээ. Тус зөвлөлгөөнээс Афганистанаас мансууруулах бодис тархаахтай хийх тэмэцэлд НАТО эвсэлтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай мэдэгдэл гаргажээ. Виктор Ивановын энэ удаагийн мэдэгдэл хоёр байгууллагын стратегийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж байна.

«ХАБГБ-ын гишүүн орнууд нутаг дэвсгэртээ мансууруулах бодисын тархалттай хийх тэмцлийг хариуцах бол Афганистанд бараг 250 мянган цэрэгтэй НАТО  тус улсын нутаг дэвсгэрт л мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй тэмцэж мэднэ. Мансууруулах бодис чухам энэ бүс нутагт л үйлдвэрдэж байна. Өөрөөр хэлвэл дэлхийн мансууруулах бодисын үйлдвэрлэлийн 95 хувь нь НАТО эвслийн цэрэг байрлсан газар нутагт оршино. НАТО-гийн цэрэг мансууруулах бодисын түүхий эд болох намуу цэцгийн тариалангийн талбайг устгаасай»  гэж Виктор Иванов хэллээ.

Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Оросын холбооны албаны тооцоолсноор Афганистанд мансууруулах бодисын түүхий эд-намуу цэцэг бараг 130 мянган га бүхий талбайд тариалж байна. Химийн бодис ба трактор  хэрэглэлгүй зөвхөн хадуураар 130 мянган  га бүхий талбайд ургасан намуу цэцгийг хэдхэн цагийн дотор  устгаж болно. Тэгснээрээ Европ, Ази, Хойд Америкийн олон зуун мянган хүний амь насыг аврана.

Афганистанаас тархаах мансууруулах бодистой хийх тэмцэлд эдгээр хоёр байгууллагын хариуцлагыг хуваах санаачилгыг дээд хэмжээнд дэмжих ёстой гэж Виктор Иванов хэлээд

«Бидний зөвлөлгөөн олон улсын чухал хэдэн үйл явдлын өмнө хуралдсан нь чухал юм. ХАБГБ-ын 20-р дээд хэмжээний уулзалт 5-р сарын 15-нд Москвад, «Их найман» улсын уулзалт 5-р сарын дундуур  АНУ-д, «хорины» уулзалт 6-р сард Мексикэд болох юм. Эдгээр олон улсын зөвлөлгөөн, уулзалтаар дэлхийн эдийн засгийн асуудлаас гадна дэлхийд тулгарсан аюул сорилтыг авч үзэх юм. Афганистанаас тархааж буй мансууруулах бодистой хийх тэмцэл тийм нэгэн асуудал билээ. Эдгээр дээд хэмжээний уулзалт дээр афганистаны мансууруулах бодисыг устгах асуудал тавигдвал хамтын хүчээр түүнийг шийдвэрлэж болно. Тэгвэл дээрх хоёр байгууллагын хариуцлпагыг хуваах  шийдвэр гаргаж болно» гэв.

Афганистаны аюулгүй байдлыг хангахад туслах НАТО-гийн олон улсын хүчний мандатын хугацааг сунгах асуудлыг энэ намар АЗ-д авч үзэх юм.Намуу цэцгийн тариалангийн талбайг устгах эрх төдийгүй устгахын төлөө хариуцлагыг эдгээр хүчинд ногдуулж болно. Энэ нь ХАБГБ ба НАТО эвслийн нэг ёсны хоршооны зүй  тогтол болно гэж Виктор Иванов үзэж байна.