Хүн ам өтлөх эрчимтэй үйл явцтай холбогдон ноцтой асуудлууд ойрын үед Энэтхэг улсад тулгарч мэднэ гэж Энэтхэг дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн газрын тэргүүн Ната Менабде анхааруулав.

2025 он гэхэд 60 ба түүнээс дээш насны хүмүүс энэтхэгийн нийт хүн амын 12-13, 2050 он гэхэд 17 хувь эзлэнэ. Энэ нь энэтхэгийн эдийн засаг юуны түрүүнд нийгмийн хангамжийн системд ногдох хүнд дарамт билээ.Санхүү, хүн ам зүй, ёс суртахууны ноцтой асуудал  тулгарсан хэмээн Оросын стратегийн судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Хүн ам  өтлөх еренхий хандлагыг энэтхэгийн нийгмийн  хэдэн уламжлал тухайлбал маш олон эмэгтэй ажиллахгүй  байгаа хүчин зүйл болон нас барсан нөхрийнхөө емчийг бэлбэсэн эхнэр нь биш омгийн ахлах эрэгтэй өвлөх зарчим хүндрүүлж байна. Түүнээс гадна урьд насанд хүрсэн хүүхдүүд нь хөгшчүүдийг харан асраж байсан бол одоо ялангуяа хотод энэтхэгийн уламжлалт өнөр гэр бүл тарах үйл явц эрчимжсэн байна» гэв.

Нас өтлөх асуудал Энэтхэгийн геополитикийн өрсөлдөгч Хятад улсад ч хурцдсан. Ойрын үед Хятадад ажиллах хүчин дутагдаж, нийгмийн олон асуудал хурцдаж мэднэ. Одоо ч гэсэн 15-аас доош, 64-өөс дээш насны хүмүүс  Энэхэгт ч Хятадад ч олон. Тэд Энэтхэгт 48, Хятадад 39 хувь тус тус эзлэж байна.1970-ад оны сүүлээр батласан  «ганц хүүхэдтэй байх» бодлого Хятадын байдлыг хүндрүүлж байна.

2030 онд төрөлтийг хязгаарлах бодлогын үр дүнд  хятадын хүн амын өсөлт зогсож, хүн амын тоо буурч эхлэнэ гэж таамаглажээ. Энэ нь хүн ам зүйн шахалтыг зөөлрүүлэхийн хамт нийгмийн асуудлыг хурцатгаж мэднэ. Насанд хүрсэн хүн өөрийн хүүхдүүд төдийгүй ажиллахгүй байгаа эцэг эхээ арга буюу тэжээх болно.

Гэр бүлийн хүүхдүүдийн тоог хязгаарлаж, дөнгөж хоёр хүүхэдтэй болгохыг 1970-1980-д онд Энэтхэг оролдсон билээ. Ийм оролдлого албадах шинжгүй байсан. Зөвхөн сурталчлах төдий арга хэмжээ болжээ. Иймээс Энэтхэг улсад хүн ам нь эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд  нас өтлөх үйл явц явагдаж, нийгмийн асуудал хурцдаж байна. Энэ нь ноцтой сорилт болсон.

Хятад, Энэтхэг улсуудад хүн амын нягтрал маш өндөр байна. Эдүгээ Энэтхэг улсад ам км дутамд 370 хүн ногдож байхад 2040 он гэхэд 470-480 хүртэл нэмэгдэнэ. Энэ нь хүмүүс энэтхэгийн янз бүрийн нутаг хооронд нүүх ба Энэтхэгээс өөр улсад шилжин суух уршигтай гэж Борис Волхонский анхааруулан хэлээд

«Эл асуудал өрнөдийн хөгжингүй орнуудад ч тулгарсан. Эдгээр улсад хүн амын өсөлт бага байгаа нөхцөлд  хэдэн төрлийн ажилд гадаадын хөдөлмөрчдийг авч байна. Энэ нь улс төрийн асуудлыг үүсгэх уршигтай. Цагаачид олноороо суурьших явдал  европын соёл иргэншил ба өөрсдийг нь ажлаар хангах явдалд заналхийлж байна хэмээн европын уугуул оршин суугчид үзэж байна. Үүний улмаас  мөргөлдөөн үүсч, хэт барууны үндэсэрхэг намууд олны дунд нэр хүндтэй болж байна. Урьд хүмүүс олноороо нүүж шилжсэн явдал оршин суух орон зайны төлөө дайн дэгдээсэн»  гэв.

 Менабде хатагтай хандлагыг зөв онцлосон боловч сэдвийг үргэлжлүүлэн тайлбарлаагүй байна. Үнэн чанартаа хүн ам зүйн тэнцүү бус байдал нийгмийн хангамжийн асуудлыг хурцатгах хүрээнээс хальж байна. Энэ нь олон улсын асуудал болсон хийгээд оновчтой арга хэмжээ авахгүй бол дэлхийг сүйтгэх аюул учруулж мэднэ.