Оросын эрдэмтэд Нарны гаригуудын системийг цаашид дахин үзэхээр тогтлоо. Одооноос Ангараиг гариг бус, харин Сарыг судлах нь тэргүүн зорилт болоод байна гэж Оросын ШУА ийн  Сансар судлалын хүрээлэнгийн захирал Лев Зеленый     мэдэгдэв.”Фобос” төслийг давтах шаардлагатай гэж ШУА үзэж байна.Хөтөлбөр нь дахин хэрэгжих бөгөөд хоёрдахь “Фобос” төхөөрөмжийг Сарны төслийн дараа  бидний ирээдүйтэй гэж үзэж байгаа Ангараг, Фобосын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж  байна.

Сарны туйл  дээр усны мөс байгаа тухай мэдэх болсноос Орохойш бид Сар руу  өөр өнцөгөөс харах болсон, тэгэхээр зэрэг Сарны  үйл ажиллагаатай шинэ мэдээллүүд нь өнгөрсөн зууны эх орны Сарны экспедицийн үйл ажиллагааг давтахгуй гэж Лев Зеленый мэдэгдэв.  Үүнтэй холбогдуулан хэлхэд Оросын Сарны хөтөлбөр нилээд хэдэн удаа амжилтгүй болсон юм. Эхлээд дэлхийн хиймэл дагуулыг эзэмших  орос-энэтхэгийн “Луна-ресурс” төслийг  төлөвлөж байсан бөгөөд үүнийг 2013 онд хөөргөхөөр төлөвлөж байв.

Өөрөөр хэлбэл, оросын “Луна-Глоб” сансрын хоёр төхөөрөмжийг  нисгэх ёстой байлаа. Харин одоо Лев Зеленыгийн ярьж байгаагаар бол Сарны хөтөлбөр нь 2015 онд анхны “Луна-Глоб” төхөөрөмжийг хөөргөсний  дараа  хэрэгжиж эхлэх ажээ. Энэхүү төхөөрөмжийн бүрэлдэхүүнд буух аппарат мөн байгаа. Энэ ажлын явцад ирээдүйд Ангараг гариг дээр буух буултуудыг бас турших юм гэж тэр тэмдэглэв. Үүний дараа 2016 онд авсаархан саран дээр явагчтай хоёрдахь       “Луна-Глоб” төхөөрөмжийг хөөргөхөөр төлөвлөж байна. Саран дээр явагчаас гадна төхөөрөмжинд 100 гаруй кг жинтэй эрдэм-шинжилгээний аппаратыг тоноглох ажээ. 

Орос–энэтхэгийн “Луна-Ресурс” төслийг 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Үүгээр Дэлхийн хиймэл   дагуулын өмнөд туйлд руу Лавочкины нэрэмжит   Эрдэм-шинжилгээний  нэгдлийн бүтээсэн тавцантай, өмнөхөөс  илүү  жинтэй саран дээр явагчийг хүргэх болно. Түүнчлэн, сансрын төхөөрөмж нь Саран дээр 1-1,5 м хөрсийг гаргаж авах  өрөмдлөгийн төхөөрөмжийг     хүргэх бөгөөд энэтхэгийн бүтээсэн жижигхэн саран дээр явагч аппаратыг хүргэнэ. Уг  аппарат нь сарны хөрсийг судлах иж бүрэн хэрэгсэлүүдээр тоноглогдсон шинжлэх ухааны  лаборатортой байх юм.  “Сартай учраа олсоны дараа Фобос руу эргэн орох болно”гэж академич ярьж байна.