Эрх баригч Ардчилсан намын удирдагчийн нэг, Японы ГХЯ-ны тэргүүн асан Сэйзи Маэхара 4-р сарын 29-өөс 5-р сарын 4 хүртэл Москвад айлчлах төлөвлөгөөтэй байна. Тэрээр Курилын арлуудын асуудлыг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай хэлэлцэх тухай японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Маэхара «нутаг дэвсгэрийн» асуудлаар  ГХ-ийн сайд Сергей Лавров ба ГХЯ-ны  төлөөлөгчидтэй санал солилцож, 5-р сарын 7-нд Кремльд буцах өнөөгийн ерөнхий сайд Владимир Путинтай  уулзах бодолтой байна. Путин ерөнхийлөгчийн албан тушаал ахин хаших үед оросын Курилын дөрвөн арлын тойронд үүссэн «нутаг дэвсгэрийн» маргаантай асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаагаа японы эрх баригчид илэрхийлсэн билээ. Япон улс 1855 оны Худалдаа, хил хязгаарын тухай хоёр талын гэрээг үндэслэн Итуруп,Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг Курилын дөрвөн аралд өнгөлзэж байна.Москва Өмнөд Курилын арлууд Дэлхийн 2-р дайны үр дүнгээр  ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон хийгээд тэдгээр Орос улсын эрх мэдэлд байгаа нь олон улсын эрх зүйд нийцэж байгаа болохоор эргэлзээ төрүүлэх ёсгүй  гэсэн байр суурь баримталж байна.