Хүн сансрын нислэг хийсэн олон улсын өдөрт зориулсан симпозиум өнөөдөр НҮБ-ын төв байранд болно. Дэлхийн янз бүрийн орны 400 гаруй оюутан «ШУ-ны үр нөлөө» олон улсын санаачилгын хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд оролцоно. НҮБ-ын ЕА-ейн 66-р чуулганы дарга Нассир Абдулазиз аль-Нассер, Оросын сансрын агентлагийн дэд дарга Сергей Савельев, НАСА агентлагийн захирал Чарльз Болден, оросын сансрын нисэгч Сергей Волков нар болон сансар судлалын салбарын нэрд гарсан эрдэмтэн, мэргэжилтнүүд цугларагсдад хандан үг хэлэх юм.

2011 оны 4-р сарын 7-нд НҮБ-ын ЕА-ейн тусгай бугд хуралдаанаар 4-р сарын 12-ны өдрийг Хүн сансрын нислэг хийсэн олон улсын өдөр хэмээн албан ёсоор зарласан тогтоолыг батлав. Мөн өдрийг хүн төрөлхөтний сансрын эрин эхлэснийг тохиолдуулан олон улсын хэмжээнд өдөр бүр тэмдэглэхээр тогтоолд заажээ. «Сансрын шинжлэх ухаан, техникээс төр ард түмнүүдийн тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэх, аж байдлыг дээшлүүлэх, сансрын уудмыг энх тайвны зорилгоор эзэмшихэд  чухал хувь нэмэр оруулж байгааг» мөн олон улсын  өдөр  тогтоосон явдал нотлон харуулав. «1961 оны 4-р сарын 12-нд зөвлөлтийн иргэн Юрий Гагарин  анхны сансрын нислэг хийснийг» тогтоолыг зохиосон 60 гаруй улсын төлөөлөгчид дурдав. «Энэ түүхэн үйл явдал сансрын уудмыг хүн төрөлхөтний ач тусын төлөө эзэмших замыг нээж өгсөн» гэж баримт бичигт тэмдэглэжээ.