БНАСАУ-аас дэлхийн хиймэл дагуулыг хөөргөх нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчсэн хэрэг болно гэж Вашингтонд дээд хэмжээний уулзалт  дээр «их найман улсын» ГХ-ийн сайд нар санал нэгтэй үзэж байгаагаа илэрхийлэв. Пхеньян сансрыг энх тайван зорилгоор эзэмших эрхтэй байгааг хэн ч үгүйсгэхгүй  гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Вашингтонд сэтгүүлчдэд мэдэгдэв. Гэвч эрхээ хэрэгжүүлэхийн тулд эхлээд НҮБ-ын АЗ-ийн ийм хөөрөлтийг хориглосон тогтоолыг даган мөрдөх хэрэгтэй. АЗ-ийн тогтоолыг биелүүлвэл мөн эрх эдлэж болно гэж ГХ-ийн сайд Лавров нэмж хэлэв. Энэ сарын дундуур баллистик зөөгч пуужингаар дэлхийн хиймэл дагуулыг тойрог замд гаргах төлөвлөгөөтэй байна гэж БНАСАУ зарлан мэдээлсэн билээ. Умард Солонгосын хиймэл дагуул бүхий пуужин хөөргөхэд  бүх юм бэлэн боллоо. Хиймэл дагуулыг 4-р сарын 13,14-нд хөөргөх бололтой гэж өчигдөр умард солонгосын учрыг сайн мэдэх эх сурвалжаас мэдээлжээ. Пхеньян БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан хиймэл дагуулаа хөөргөх гэж байна. Хиймэл дагуулаа энх тайван зорилгоор улс ардын аж ахуйн ашиг сонирхолын үүднээс хөөргөнэ гэж БНАСАУ мэдэгдэв. Умард Солонгос хиймэл дагуулынхаа хөөрөлтээр цөмийн зэвсэг тээх хэрэгсэл болж мэдэх баллистик пуужингийнхаа туршилтыг халхавчилж байна хэмээн өрнөдийнхөн үзэж байна. Мөн БНАСАУ хиймэл дагуул бүхий пуужингаа хөөргөесний дараа цөмийн туршилт гуравдахь удаагаа хийж, өөр өдөөн хатгах ажиллагаа явуулах болно гэж АНУ сэтгэл түгшин болгоомжилж байна.