Өнөөдөр Орос улсад сансар судлалын өдрийг 50 дахь удаагаа тэмдэглэж байна. Одоогоос 51 жилийн тэртээ 1961 оны 4-р сарын 12-нд Юрий Гагарин «Восток» сансрын хөлөгөөр дэлхийг гариг дэлхийн түүхэнд анх удаа тойров. 108 минут үргэлжлэсэн нислэг сансрыг эзэмших шинэ эрнийг нээсэн юм. Гагарины түүхэн нислэгээс хойшхи 50 жилд хүн төрөлхтөн сансрыг эзэмших замаар том алхам хийжээ. Орос улс мөн салбарт бусдаас илүү олон аврага амжилт тогтоов. Тухайлбал Юрий Гагарин дэлхийн анхны сансрын нисгэгч болж, Алексей Леонов задгай сансарт бусдаас түрүүн гарав. Түүнчлэн Валентина Терешкова дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч боллоо. Валерий Поляков сансрын хамгийн удаан 437 хоног үргэлжлэсэн нислэг хийсэн юм. Оросын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн захирал Лев Зелёныйн хэлснээр бол ойрын жилүүдэд оросын сансрын ухаан  шинжэлэлийн ангиа Сар луу явуулна.Эрдэмтэд түүний туйлд мөс илрүүлэв. Хожим Ангараг болон бусад гариг руу нислэг хийнэ гэж Зелёный батлан илэрхийлэв. НҮБ-ын ЕА-ейн тогтоолоор 4-р сарын 12-ны өдрийг Хүний сансрын нислэгийн олон улсын өдөр хэмээн албан ёсоор зарлан мэдээлжээ.

Гэрэл зураг