Эдүгээ Орос улс их найман  орны  дотор  өсөлтийн хамгийн өндөр хурдацтай байна. Дэлхийд ч мөн үзүүлэлтээр тэргүүний байр эзлэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчээр сонгогдсон ерөнхий сайд Владимир Путин Улсын Думд тайлагнан мэдэгдэв.Түүний хэлснээр бол дэлхийн санхүүгийн хямрал гарсан үед Оросын эдийн засаг нэлээд унасан юм. Гэвч одоо сэргэн хөжиж, бүх үзүүлэлтээр урагш ахиж байна.

Оросын эдийн засагт оруулсан хөрөнгийн хэмжээ бол эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт мөн. Эдүгээ хөрөнгө оруулалт хэд дахин нэмэгдсэн гэж Оросын ерөнхий сайд онцлоод: «2011 онд хөрөнгө оруулалт урьд үзэгдээгүй хэмжээнд хүрч 10, 8 триллион рубль болсон. Манайд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн жилийн дотор хоёр дахин нэмэгдлээ. 2004-2007 онд 17,9 триллион рубль байсан бол 2008-2011 онд 36,7 триллион хүртэл өсөн нэмэгдэв. 2011 онд оросын үйлдвэрийн газруудын ашиг бараг 16 хувиар өсөн нэмэгдэв. ОХУ-ын үндсэн бүх үзүүлэлт сайжирч байна. Харин европын зарим улс ба дэлхийн бусад бүс нутагт хямрал сунжирсан уналт, ажилгүйдэлийг гааруулах хүчин зүйл болж хувирсан» гэлээ.

Дэлхийн санхүүгийн хямралын нөхцөлд олон улс  өрөнд баригдсан гэж Владимир Путин тэмдэглэв. Харин Орос улс төсвийн алдагдлаас сэрэмжилж, бүр  орлого нь зардласс ялимгүй боловч давах үр дүнд хүрсэн гэж Владимир Путин хэлээд: «Евро бүст өр ДНБ-ий бараг 90 хүвь эзлэж, АНУ-д 100 хувиас давж, Японд 226 хувь эзлэв. Харин манайд бараг 10 хувь эзлэж, түүнээс 2,5 хувь нь гадаадад тавьсан өр боллоо. Төсвийн алдагдал улс орнуудыг бие даасан шийдвэр гаргах эрхгүй болгоход хүргэв. Бид ерөнд идэгдэлгүй хямралыг давж, үндэсний валют, төсвийн системийнхээ тогтонги байдлыг хэвээр хадгалсан юм. Орос их найман орны дотор 2011 оны үр дүнгээр  алдагдалгүй төсөвтэй цорын ганц улс боллоо» гэлээ.

   «ГЛОНАСС» хиймэл дагуулын сиситемийг бүрэн байгуулж дууссан гэж Владимир Путин мэдээлээд: «Тус системийг бүрэн байгуулж дууссан боловч олон асуудал түүнтэй холбогдон гарсан. Гэвч энэ нь батлан хамгаалах салбар, аюулгүй байдал, эдийн засаг, технологийн хөгжилд нэн чухал чиглэл билээ. Бид эл төслийг европын түншүүдтэйгээ хамт нэг зэрэг хэрэгжүүлж эхлэсэн. Орос төслөө бүрэн хэрэгжүүлж дууссан байхад европынхон тойрог замд одоогоор 5-6 хиймэл дагуултай байна гэв. Владимир Путин батлан хамгаалах, аж үйлдвэрийн салбарт  гарсан амжилтыг хөндөн ярихдаа 2007 оныхтой харьцуулахад цэргийн чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бараг 1,5 дахин өсөн нэмэгдснийг тэмдэглэв» гэлээ.   

Владимир Путин ерөнхийлөгчийн албан тушаалдаа ОХУ-ын түүхийн хэтийн төлөвтэй холбоотой стратегийн зарчимт асуудлуудын шийдвэрт анхаарлаа төвлөрүүлнэ. Тэрээр хэлэхдээ: «Ерөнхийлөгчийн анхны зарлигаараа мэдэгдсэн бүх санаачилгаар замын зураг гэгчийн тодорхойлоно. 1-рт Орос төр улсын хүн ам зүйн дорвитой үндэс суурийг төлөвшүүлнэ. Ард түмнээ халгалж хөгжүүлэх замаар шийдвэртэй шинэ алхам хийх хэрэгтэй. Сайн сайхан амьдралтай  өнөр гэр бүлийн тойронд төр, нийгэм болон шашин, гэгээрэл, соёлын байгууллагуудын  хүчин чармайлтыг нэгтгэж нягтруулах ёстой. 2-рт Орос бол дэлхийн хамгийн өргөн үүжим нутаг дэвсгэртэй улс юм. Бид нутаг дэвсгэрээ гаднын дайснаас хамгаалж төдийгүй төвхнүүлж, хүн ажиллаж амьдрах орчинг улс орныхоо бүх бүс нутагт төлөвшүүлэх хэрэгтэй. Алс Дорнод, Зүүн Сибирийн хөгжилд гойд анхаарал тавина.Шинэ шинэ чанартай орон тоог бий болгох нь бидний 3 дахь урьтлал мөн» гэлээ.    

Ливийн удирдлага Орос улстай эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэж Владимир Путин Улсын думын депутатуудын асуултад хариулан мэдэгдэв. Ерөнхий сайдын хэлснээр бол эдүгээ Орос улс Ойрхи Дорнод, Хойд Африкийн олон улстай хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Гэвч үндэсний ашиг сонирхолоо бодож хамтран ажиллана гэж ерөнхий сайд Путин онцлоод: «Ливийн өнөөгийн удирдлага эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийг сонирхож байгаагаа дохиолов. Орос улсын ба бүс нутгийн олонхи  орны  язгуур ашиг сонирхол нэлээд нийцэж байна. Хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэж байна. Мэдээжээр Орос улс үндэсний стратегийн ашиг сонирхолоо бүх хэмжээ түвшинд хамгаалах ёстой» гэв.