Хятадын Чунцин хотын намын хорооны нарийн  бичгийн даргын хэрэгтэй холбоотой шинэ  баримтууд илэрснийг  зарлав. Намын сахилга бат хүчтэй зөрчигдсөнтэй холбогдуулан түүний гишүүнчлэлийг  Улс-төрийн товчоо болон Намын төв Хороо зогсоожээ. Түүний эсрэг намын мөрдөх ажиллагаа явагдаж байна. Үүнтэй зэрэгцэн  Бо Силайн эхнэр Гу Кайлайд мөн эрүүгийн хэрэг үүсгээд байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь түүний цаашдын улстөрийн албан тушаал ахихад төгсгөл болж байгаа аж. Тэр намар болох Хятадын КН-ын 18 их хуралд  өндөр албан тушаалд сонгогдох төлөвтэй байсан.

Жэнминь Жибао сонины  редакцийн нийтлэлд, гаргасан шийдвэрийг тайлбарлахдаа хэн ч хуулиас дээш байх ёсгүй юм гэжээ. Нийтлэлд тэмдэглэснээр, “ намын сахилга бат болон тус улсын хуулийг  зөрчсөн тохиолдолд хатуу мөрдөгдөх ёстой бөгөөд ямарч дур зоргоороо дургүх учиргүй” гэжээ. Үүнээс үзэхэд  Бо Силай нь хятадын удирдагчдын үзэж байгаагаар   маш их буруутай аж.

Ингэхэд ердөө сарын өмнө Бо Силайд түүний удирдлага дор ажиллаж байсан Чунцин хотын дэд дарга  Ван Лицзюний хэргээс болж  буруутгаж байсан юм. Авилгатай тэмцэгч асны Америкийн Консулын газар руу оргосон  явдал нь ийн  мэдээж хэрэг Бо Силайны зүг сэжиг төрүүлсэн боловч, хүчтэй        дүгнэлт хийх шалтаг болоогүй юм.

Бо Силайнаар хүчтэй сонирхох болсон нь 3-рс арын 14 нд болсон Бүх хятадын КН –ын чуулганы сүүлийн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зяобао  түүнийг нийтэд ил хурц шүүмжилснээс эхэлсэн юм.   3-р сарын 15 –нд Бо Силай Чунцин хотын  намын даргын албан тушуулаасаа буусан юм. Ихэнхи хүмүүс тухайн үед  нам дотроо өргөн дэлгэр хэлхээ холбоотой бөгөөд хангалттай нэр хүндтэй  Бо Силайг  “чимээгүй огцролт” хүлээж байна гэж  бодож байв.

Өршөөлгүй удирдагч зах зээлийн шинэчлэлийг Маогийн үеийн үзэл суртлын арга барилуудтай уялдуулахыг оролдож байжээ. Тэр багагүй тооны өөрийн талыг баримтлагчидтай байсан. Юуны өмнө түүнийг шинэчлэл  бол баян ядуугийн хоорондын тасархайг гүнзгийрүүлж, оюун санааны ардчилал нь төрийн үндэсийг устгана гэж үздэг  “шинэ зүүний” төлөөлөгчид дэмжиж байв. Дээд удирдлагуудын дунд Бо Силайныг яахав гэх мэтгэлцээн явагдахад тэдний тал нь  түүнд арай зөөлөн хуувилбар шаардаж байв.  Гэхдээ “Богийн хэрэгт” санаанд оромгүй  хатуу хувилбарыг сонгосон нь гайхшрал төрүүлсэн гэж Москвагийн их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн дэд захирал Андрей Карнеев  “Оросын дуу хоолой” өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн юм: «Хүнд суртлын машин  үйлчилсэний дараа  маш  намжмал шийдвэр гаргадаг ёстой. Хятадын  КН- ын удирдагчдын  сонирхолд ийм шуугианыг дарах    шаардлага байсан мэт ойлгогдож байна. Энэ утгаараа Жэнминь Жибаогийн редакцийн нийтлэлийн тэмдэглэснээр  энэ шуугиан нь Хятадын КН -ын имиджид урьд өмнө гарч байгаагүй хохирол авчирсан» гэж хэлсэн.

Гэсэн ч  шинжээчийн үзэж байгаагаар, байдал зөвхөн намжсан төдийгүй  бас хиймлээр  жүжиг болж хувирч байна. Магадгүй, 18 их хурал хүртэл хугацаанд бид хятадын  элитүүдийн амьдралд  гарч буй багагүй  гайхал төрүүлэх илчилгээнүүд, эмх замбараагүй байдлуудыг үзэж болох юм гэж оросын шинжээч тэмдэглэж байна.  Энэ утгаараа, БНХАУ- ын Төрийн зөвлөлийн   ерөнхий сайд  Вэнь Зяобаогийн саяхны хийсэн мэдэгдэлдээ Хятадад  “соёлын хувьсгал”-ын эмгэнэлт явдлыг давтагдахаас сэрэмжлүүлсэн нь ойгомжтой юм.