Энэ оны эхээр Оросын ДНБ хямралаас өмнөх хэмжээнээсээ давж, эдийн засгийн уналтын уршгийг бурэн арилгасан гэж ерөнхий сайд Владимир Путин Улсын думд тайлагнахдаа мэдэгдэв. Эдийн засгийн хөгжлийн яамны тоо баримтуудаас  харахад энэ оны эхний гурван сард ДНБ 4,3 хувиар өсөн нэмэгдсэн хийгээд 2-р сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 4,8 хувиар өсөн нэмэгджээ. Путин ерөнхийлөгчийн тангариг өргөхөөсөө бараг нэг сарын өмнө засгийн газрынхаа ажлыг Улсын думд тайлагнав. Энэ нь Путины 2009 оноос хойш парламентын доод танхимд тавьсан 4 дэх илтгэл билээ. Гэсэн ч  төрийн тэргүүнээр сонгогдсон ерөнхий сайдын тавьсан анхны илтгэл боллоо.