Орос улсын байр суурийг дэлхийд юуны туруунд евразийн интеграцийн хурээнд бэхжүүлэх нь засгийн газрын бодлогын нэн чухал чиглэлийн нэг  гэж ерөнхий сайд Владимир Путин засгийн газрынхаа ажлыг Улсын думд тайлагнах үеэрээ мэдэгдэв. ТУХН-ийн түншүүд  хамтын ажлыг илүү сонирхох болсон гэж тэрээр хэллээ. Өнөөгийн аюул сорилтыг ганцаар давж болохгуйг Путин тэмдэглэжээ. Гаалийн холбоо болон Эдийн засгийн нэгдсэн орон зайг байгуулсан нь зөвлөлтээс хойшхи орчинд геополитикийн ба интеграцийн нэн чухал уйл явдал болсон хэмээн Путин үзэж байна. Өнгөрсөн онд хил дээр саад тотгорыг арилгасны ачаар Орос, Белорус, Казахстаны хоорондын бараа таваарын эргэлт 37 хувиар өсөн нэмэгдсэн тухай Путин мэдээллээ. « Евразийн эдийн засгийн холбооны төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхлэх нь бидний дараачийн алхам мөн. Хамтын ажиллагааг ахиулахыг сонирхож байгаа өөр түншүүд ч Орос, Белорус, Казахстан улсуудад нэгдэнэ гэдэгт найдаж байна « гэж ОХУ-ын ерөнхий сайд тэмдэглэн хэллээ.