Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид монголын зах зээлийг сонирхох боллоо. Оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төлөөлөгчид Монголд «Азийн хаалга» фермерийн аж ахуйнуудын бүтээгдэхүүний олон улсын 20-р үзэсгэлэнд оролцов. Зарим нь Монголд анх хөл тавьжээ. Өөр хэсэг нь энд бүтээгдэхүүнээ аль хэдинэ борлуулж эхлэсэн.Бүгд энэ хаалгыг аль болохоор өргөжүүлэхийг эрмэлзэж байна.

Одоогоор оросын хөдөө аж ахуйн төлөөлөгчдийн  монголын зах зээлд  гаргаж буй бүтээгдэхүүний нэр төрөл хязгаарлагдмал байна. Гол төлөв тахианы ба бөднө шувууны өндөг, төмс гаргадаг. Ойрын үед сүү, сүүний бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байна. Монголын зах зээлд оросын фермерүүдэд өргөн төлөв нээгдэж байна  гэж хөдөө аж ахуйн ухааны доктор Георгий Дорожко  хэлээд: «Орос улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гадаадад түүний дотор Монгол улсад  нийлүүлэх их боломжтой байна. Тэндхийн агаар хуурай, үржил шимтэй хөрс, хур тундас бага учир газар тариаланг ахиулах боломж хязгаарлагдсан. Арвин ургац хураахад их хэмжээний энерги шаардагдаж байна. Харин Орос улс газар тариалангийг хөгжүүлэх өргөн боломжтой хийгээд бүтээгдэхүүнээ Монгол улсад нийлүүлэх хэтийн төлөв нээгдсэн» гэв.

Гэвч саад тотгор ч бий. Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар ширүүн өрсөлдөгч болсон. Хятадын үйлдвэрлэгчид монголын зах зээлд аль хэдийнэ гарчээ. Хямд үнэ давуу тал нь болов. Хямдхан ажиллах хүчин ба жилд ургац хэдэн удаа хураах боломж хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хямдруулахад нөлөөлсэн юм.

Иймээс оросын фермерүүдээс монголын зах зээлд үр нөлөөгөө өргөжүүлэх нь амаргүй хэрэг билээ. Орос улс үүнийг ойлгож байна. Иймээс саналуудаа хосгүй шинжтэй болгохоор шийдвэрлэжээ. Энэ нь юуны түрүүнд сүүний бүтээгдэхүүнд хамаатай. Одоогоор хятадын сүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид улс орныхоо дотоодын хэрэгцээг хангаж байна. Иймээс оросын фермерууд энэ талаар Монгол улсад зохих байр эзлэх боломжтой. Оросын компаниуд  үүнээс гадна  зарим төрлийн ногоо ба өндөг нийлүүлэж мэднэ. Байдлаас харахад Монгол улс үүнийг дэмжиж, оросын хөдөө аж ахуйн пүүсүүдийг угтан дэмжих алхам хийж байна.

Орос-монголын хил орчмын чөлөөт худалдааны бүст Алтан Булаг хотноо бизнесийн төвийг байгуулж эхлэв. Удахгүй оросын хөдөө аж ахуйн пүүсүүд  Монголд хураамжгүй худалдаа хийх нь бүтээгдэхүүнийг хямдруулах нөлөөтэй болно. Тэгсэн цагт оросын нийлүүлэгчид хятадын компаниудтай зохих ёсоор өрсөлдөж мэднэ.