Сарыг судлан шинжлэх нь Оросын улсын сансрын  хөтөлбөрийн ойрын арван жилийн зорилт болж байна гэж Оросын ШУА- ийн сансар судлалын хүрээлэнгийн  захирал, академич Лев Зелёный  сансрын нисгэгчдийн өдрийн өмнө  хийсэн мэдэгдэлдээ онцлон тэмдэглэв. Эрдэмтэд  чухамхүү Саран дээр ирээдүйн  Ангараг гариг болон Фобос дээр  хийх олон элементүүдээ боловсруулж үзэхээр төлөвлөж буй юм.   Анхны “Luna –Glob”  төхөөрөмжийг 2015 онд хөөргөхөөр бэлтгэж байна.  Дараа дараагийн хоёр жилд Дэлхийн ойрхи  хөрш рүү  олон улсын хоёр станцыг илгээх аж.

 “Фобос-грунт” хөлөг амжилтгүй болсон нь сансрын салбарыг тэргүүлэх зорилтуудаа  солиход хүргэсэн юм. Тус станц нь 2011 оны 11-р сард Байконуурын сансрын хөлгийн талбайгаас  хөөрсний дараа  дэлхийн тойрог замаас гарч  Улаан гаригт хүрэх чиглэлд орж чадаагүй юм.  Гэхдээ Орос улс  “Фобос” хөтөлбөрөөс татгалзах төлөвгүй . Ингэхдээ Саран дээрх бүхий л боломж болон технологийг судлах хүртлээ энэхүү хөтөлбөрийг “хойш тавихаар” шийдсэн юм. Хэрвээ өмнөх экспедицүүд нь  энэ гаригийн дундаж өртөрөгүүдтэй холбоотой судалгаануудтай холботой байсан бол харин одоо  туйлын зөөлөн хэсэгт буулгах шинэ зорилт тавьж буй юм гэж Лев Зеленый ярьж байна:

«Энэ нь юутай холбоотой байна вэ гэвэл, америкийн сансрын агентлагийн  “Орбитер”  төхөөрөмжүүдийн нэг дээр оросын багаж байсан бөгөөд тэр нь туйлын хэсгийн гадаргуу дээр  усны мөсний ихээхэн нөөц байхыг харуулсан юм.  Тэгээд ч бид одоо Сар руу ч гэсэн өөрөөр харах болсон юм.  Ингэхдээ ямар нэгэн хуурай амьгүй бие биш, харин туйлын салбарын маш их сонирхол татаж байгаагийн хувьд юм. Ангараг гариг дээр бас мөс байдаг бололтой. Ингэхдээ тэнд усны мөс нь зөвхөн туйлуудад биш, харин бөмбөрцөгийн дунд бүслүүрийн ойролцоо байдаг аж» гэж хэлсэн.

Саран дээр мөсийг солир аваачсан бололтой юм.   Эрдэмтэд үүнийг тэнгэрийн объектууд амьдралыг түгээгчид гэж нэрлэдэг юм.  Сар нь солирыг судлах гайхамшигтай боломжийн объект болдог юм гэж  академич Зеленый  үзэж байна: «Тэд хэдэн тэрбум жилийн өмнө Сарны мужид унахдаа яг л хөргөгчинд байгаа юм шиг байж л байв. Эдгээр объектуудыг алсаас судлах боломжгүй юм.  Харин холбоо тогтоож үзэх нь тэдгээрийн  тухай олон зүйлийг өгүүлэх аж.  Мэдээж хэрэг, эдгээрийн дээжийг  эх Дэлхийд авчирвал илүү л дээ. Үүнийг тойрон Сарны хөтөлбөрийг байгуулж байна» гэж хэлсэн.

Сансар судлалын хүрээлэнгийн тэргүүний ярьснаар, Орос улс сансрын зорилтуудаа хэрэгжүүлэхээр нисэгчгүй гурван төхөөрөмжийг хөөргөхөөр төлөвөлж буй юм.  Сарны өмнөд хэсэгт анхны  буултыг  2015 онд  хийхээр төлөвлөж  байна.

Дараа дараагийн хөөрөлтүүд нь зөвхөн шинжлэх ухааны мэдээллүүдийг цуглуулах зорилготой юм. 2016 он гэхэд  Сар руу хоёрдахь саран дээр хөнгөн явагч  “Луна-Глоб “ төхөөрөмжийг илгээх юм. 2017 онд тусгай төхөөрөмжөөр сарны туйлын хэсгийн  хөрсөнд 1,5 метрийн  өрөмдлөгө хийсний дараа   “Луна-Ресурс” төхөөрөмж  эх Дэлхийд авчирахаар төлөвлөж буй юм. Энэ нь дэлхийн гадаргуунд муу хадгалагдсан  солирын бодисын дээжүүдийг авах боломжийг  олгох юм.