Солонгосын Хөдөлмөрийн намын шинэ удирдагчийг албан ёсоор батлах тус намын бага хурал өнөөдөр Умард Солонгосын нийслэл Пхеньян хотноо нээгдлээ.Өнгөрсөн оны 12-р сард нас нөгчсэн Ким Чен Ирийн хуу Ким Чен Ын намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшсэн юм. Солонгосын ЦТАК агентлагийн мэдээлснээр Ким Чен Ын-ыг мөн албан тушаалд сонгох явдал « намын бух гишүүн, цэргийн албан хаагч ба ард тумний хүсэл эрмэлзэлийг тусган харуулна»Намын бага хуралд оролцогчид Ким Чен Ын-ыг  намын Ерөнхий нарийн бичгийн дарга ба Цэргийн төв хорооны даргаар сонгох юм. Франс Пресс агентлагийн тэмдэглэсэнчилэн баасан гаригт Ардын дээд хурлын чуулганы явцад БНАСАУ-ын парламент Ким Чен Ын-ыг төрийн нэн чухал албан тушаал болох БНАСАУ-ын Улсын батлан хамгаалах хорооны даргаар батлана. Эдугээ тэрээр тус хорооны дэд дарга юм.