Сири улсын байдал пүрэв гаригаас  сайжирч эхлэнэ гэдэгт найдаж байна гэж НҮБ ба Арабын улсуудын холбооны  Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан  Тегеранд хэвлэоийн бага хурал дээр мэдэгдлээ.Гал зогсоох ямар бичмэл баталгаа өгөхийг сөрөг хүчнээс шаардасныг надаас Сирийн эрх баригчид лавлан асуусан гэж тэрээр батлан илэрхийлжээ. Аннаны хэлснээр бол байдлаас харахад сөрөг хүчин эдгээр шаардлагыг биелүүлэхэд бэлэн байна. Аннаны төлөвлөгөөний дагуу 4-р сарын 10-нд өглөөний 6 цагаас Сири улсад хүч хэрэглэх ажиллагааг бүрэн зогсоох байсан. Гэвч Дамаск  төлөвлөгөөний нь 4-р сарын 10-нд хамаатай  олон заалтыг биелүүлээгүйг Аннан хүлээн зөвшөөрэв. Үүнтэй холбогдуулан өрнөдийн олон орон Сири улсыг зэмлэв.