“Дэлхийн титэм” сэдэвт  гэрэл зургийн үзэсгэлэн лхагва гаригт Новосибирскэд лхагва гаригт нээгдэв. Үзэсгэлэнг Японы гэрэл зурагчдын нийгэмлэгээс кохион байгуулжээ. Новобисирскийн уран сайхны музейн танхимуудад японы элит долоон залуу зураач: Кен Китано, Наоки Исикава, Такаюки Маэкава, Ясухиро Огава, Синтаро Сато, Тосихиро Ясиро болон Кадзутоси Ёсимура нарын уран бүтээлийг    дэлгэн харуулжээ. Тэд бүгдээрээ саяхан нийгэмлэгээс зохион явуулсан  жил бүрийн   “Ирээдүйтэй залуу гэрэл зурагчин” номинацийн шагналтанууд юм.  Тэдний нас залуу ч гэлээ, тэдний хөндсөн сэдвүүд нь  дэлхийн чанартай байжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчийн нэг  ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа, зураг бүр өөрийн тодорхой сэвдийг харуулж буй юм. Эдгээр нь тэргүүний технологитой  мөргөлдөөн болон японы уламжлал ёс заншил болоод дэлхийн асуудлууд болон европын Азийн нөлөөний тухай юм.  Япон нь дэлхийн гэрэл зургийн уламжлалт зургуудын түүхийг өгүүлсэн музей байгуулсан анхны улс юм.  Харин  одоо тэнд  жинхэн орчин үеийн гэрэл зураг байх бөгөөөд зүгээр нэг фото сурвалжлага биш харин  маш удаан бодож сэтгэсний дүнд бий болсон  гэрэл зургийн урлдагийн бүтээлүүдийг дэлгэн харуулжээ.