Японы ЗГ нь БНАСАУ -ын  төлөвлөж байгаа пуужин хөөргөхтэй холбогдуулан онцгой дэглэмээр ажиллах бөгөөд ерөнхий сайдын тамгын газрын дэргэд хямралын штаб байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай Японы ЗГ –ын ерөнхй нарийн бичгийн   дарга Осаму Фудзимура хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.  Лхагва гаригийн үдшээс аваад ерөнхий сайд, батлан хамгаалахын сайд болон гадаад хэргийн сайд нар хорин дөрвөн цагийн бэлэн байдлад ажиллах аж.   БНАСАУ –ын пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаа үеийн  4-р сарын 12 –ны өдрөөс  эхлэн, 16 ны даваа гаригт бүх сайдууд болон яамдуудын удирдагч нар хиймэл дагуултай  пуужин хөөргөхөөр төлөвлөсөн 7.00 цагт  ажилдаа  ирэх ёстой аж. Яамдын ердийн ажлын   өдөр өглөөний 8.30-9.30  эхэлдэг юм.  БНАСАУ нь 4-р сарын 12-16 ны өдрүүдэд токиогийн цагаар өглөөний 7-12 /02.00-07.00 москвагийн цагаар/цагийн хооронд хиймэл дагуултай  пуужин хөөргөхөөр  төлөвлөж байгаа тухайгаа зарласан.   3-р сарын сүүлээр Японы БХЯ- ны сайд 4-р сарын 12-16 ны өдрүүдэд хөөргөх умардсолонгосын хиймэл дагуултай пуужинг амдах тушаалыг өгсөн юм .  Япон улс баллистик пуужингийн туршилтыг явуулж байгаа гэж үзсээр байгаа юм. Япон улс пуужин заагдсан чиглэлээсээ гарч болзошгүй болон түүний эвдэрхий  тус улсын нутаг дээр унаж мэднэ гэж сэрэмжилж байгаа юм.