Энэтхэгийн агаарын цэргийн хүчнийхэн францын “Дассо” компанид үйлдвэрлэсэн “Мираж-2000” сөнөөгч онгоцныхоо нислэгийг ээн сарын сүүлээр сэргээхээр боллоо. Өмнө нь 3-р сарын эхэнд онгоцны хоёр осол гарсны дараа уг онгоцны нислэгийг зогсоосон. Энэ тухай “Таймс оф Индиа” сонинд тус улсын Агаарын цэргийн хүчний командлагч Норман Анил Кумар Браун уламжилжээ.  Түүний ярьснаар,  одоо онгоцнууд   техникийн үзлэгт орж байгаа бөгөөд ойрын үед дуусах аж. Мираж-2000 онгоцны хоёр осол хоёулаа Гвалиор хотын онгоцны буудлаас хөөрөх үедээ хөдөлгүүр ажлаагүйгээс гарсан юм. Харин бүх нисэгчид шүхрээр бууж амь гарсан юм.  Энэтхэгийн АЦХ –ний бүрэлдэхүүнд  50 “Мираж-2000” сөнөөгч онгоц  байгаагийн ихэнхи нь өнгөрсөн зууны 80-аад оноос ашиглалтанд оржээ.  Саяхан Энэтхэгийн  БХЯ  эдгээр онгоцнуудыг шинэчлэх зорилгоор 175 тэрбум рупийн /3,5 сая тэрбум долларын/ гэрээг үзэглэжээ.