Умардсолонгосын  мэргэжилтэнүүд, тойрог замд хиймэл дагуул хөөргөхийн тулд баллистик пуужингийн түлшээр цэнэглэх тухайгаа зарлав. Умардсолонгосын хиймэл дагуулын хяналтын төвийн гаргасан тоо  баримтаар энэхүү ажиллагаа нь ойрын үед дуусах аж.  Өмнө нь мэдээлж байснаар,  пуужинг 4-рс арын 12-16 ны өдрүүдэд хөөргөхөөр төлөвлөж байна.  БНАСАУ- ын төлөвлөсөн хиймэл дагуул нь  Пхенъянд баллистикийн  технологийг ашиглахыг хориглосон алсын зайны пуужин хөөргөхийг хориглох   НҮБ -ын АЗ-ийн тогтоолын эсрэг явж байгаа юм. БНАСАУ -ын эдгээр төлөвлөгөөтэй холбоотой түгшүүрийг ОХУ, Хятад, Өмнөд Солонгос, ЕХ -ны орнууд болон НҮБ –ын ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлсэн юм .