Олон улсын адал явдлын холбооны хувилбараар дэлхийн тэргүүлэх жуулчин болсон Фёдор Конюхов Эверст дээр 2 дахь удаагаа авиран гарахыг 4-р сарын 10-нд оролдоно. Тэрээр одоогоос 20 жилийн тэртээ дэлхийн хамгийн өндөр оргил дээр гарсан хийгээд одоо ахин гарах бодолтой байна.»Энэ замыг ахин туулж, үнэн алдартны жижиг загалмайг тэнд залах бодолтой байна» гэж Конюхов хэлжээ.

Тэнгис далай, уул нуруу, элсэн цөл, туйлын цаст бус нутгийг эрхшээлдээ оруулсан домогт жуулчин 60 настай. Одоо аврага амжилт тогтоох биш маань уншихаар тийшээ очно гэж Фёдор Конюхов хэлээд: «Олон найз маань тэнд амь үрэгдсэн. Тэнд очиж маань уншмаар байна. Би еерее шашны зутгэлтэн болохоор Эверестэд авиран гарах хүмүүсийн өрөөнэ» гэв.

Энэ удаа дэлхийн оргилд авиран гарахыг 25 хун оролдох юм. Эверестэд нэг бус удаа очсон  хэдэн зам гаргагч тэдний дотор байна. Ууланд авирагчдыг гурван хэсэгт хуваах юм. Фёдор Конюхов зургаан хүнтэй бүлэгт багтав. Энэ удаагийн экспедици одоогоос 20 жилийн тэртээ нэрд гарсан  жуулчны оролцсоныхоос ялгаатай гэж Эверестэд авиран гарах үйл ажиллаагааны удирдагч Александр Абрамов «ОДХ» радиод мэдээлээд: «Тэр үед ууланд авирагчид Балбын зүгээс аян замдаа гарсан бол одоо Түвдээс гарч явна. Энэ нь Эверестийн хоёр тал билээ. Энэ онд бид Лхасад онгоцоор очоод түвдийн ариун нандин газар нутгийг сонирхон үзээд аажмаар суурин лагерьтаа ойртоно. Энд их хэмжээний тоноглол бий. Мөн Интернет ч байна. Маш олон зөөгч туслана. Энэ нь бас нэг ялгаа» гэв

Ууланд авирагчид бараг долоо хоног Түвдийн замаар яваад суурин лагерьтаа хүрнэ. Тэнд 5100 метр өндөрт хоёр хоноод оргилд авиран гарч эхлэнэ.

Тэд ууланд авиран гарахынхаа өмнө Эверестийн өлмийд ууланд авирагчдыг оршуулсан газарт уламжлал ёсоор очно. Амь үрэгдэгсэд нас нөгчсэн  замдаа л оршуулагдсан байна. Суурин лагерийн дэргэдэх жижиг дов дээр дурсгалын самбар байрлуулжээ. Энд Фёдор Конюхов мөргөл үйлдэх юм.