Орос улс сирийн хүчний бүх  “гадаад” болон “дотоод”  төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ –ны  дэд тэргүүн Геннадий Гатилов мягмар гаригт  Russia Today телевизийн сувагт өгсөн ярилцлагыг тус сувгийн сайт нийтэлжээ. “ Бид сөрөг хүчний бүх бүлэглэлүүдтэй хэлхээ холбоо тогтооход  нээлттэй   байна” гэж  Гатилов хэлжээ.  Тэрээр одоогийн байдлаар Орос улс “гадаад “ сөрөг хүчинтэй холбоо тогтоогоод байна, гэхдээ Москвад төлөөлөгчидтэй уулзалт хараахан  явуулаагүй . Дэд сайдын тэмдэглэснээр, Орос улс  сөрөг хүчнийхэнд хандан цорын ганц уриатай байгаа бөгөөд тэр нь  засгийн эрх баригчидтай энхийн яриа хэлэлцээ эхлүүлэх . Сирийн сөрөг хүчний үндэсний зохицуулах хорооны  төөлөлөгчидтэй хийх  яриа хэлэлцээр нь  4-р сарын 17-18 ны өдрүүдэд Москвад болно гэж ОХУ ын ГХЯ  өмнө нь мэдэгдсэн . ГХЯ-ны  тэргүүн Сергей Лавров мэдэгдэхдээ, Москва сирийн сөрөг хүчний дотоодын янз бүрийн бүлэгмүүдийг     хүлээж авахаар төлөвлөж байна.  4-р сарын 10 ны  мягмар гаригт  Москвад Сирийн ГХЯ ны тэргүүн Валид Муаллемтэй яриа  хэлэлцээр болж өнгөрөв.