АНУ Азид хүчээ нэмэгдүүлж байгаа Хятадтай сөргөлдөхийг хүсэхгүй байгаа бөгөөд  эдийн засаг нь  хурдтай өсөн нэмэгдэж байгаа орнуудыг  илүү “санаачлагатай” байхыг уриалж байна . Энэ тухай   АНУ –ын Төрийн нарийн бичгийн дараг Хилари Клинтон мягмар гаригт АНУ- ын  Мэриленд мужийн Аннаполис дахь тэнгисийн цэргийн хүчний академи дээр хэлсэн үгэндээ цолхон тэмдэглэв.  Ихэнхи улстөр судлаачид  АНУ –ыг  уруудаж яваа гэж  үзэж байгаа ч, АНУ цэргийн хангалттай чадавхи, шинэтгэлүүд болон тэдний байдлыг  “хосгүй” гэж үзэх тулгуур зарчмуудтай”. Нөгөөтэйгүүр,  АНУ шинэ дайснуудыг эрэлхийлээгүй гэж Клинтон тэмдэглэв.  ХоХХёр тал бүс нутгийн, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй цагт хөгжин дэвжиж байгаа  Хятад улс нь Америкт ашигтай бөгөөд цэцэглэж  байгаа Америк нь Хятадад ч ашигтай юм.  Клинтон хэлэхдээ, хилийн чанадын зарим орнууд  АНУ-ын төлөвүүдээс түгшиж байна гэдгийг тэмдэглэв. Нөгөөтэйгүүр, Америк  нь өөрийн хүчирхэг байдлыг хадгалах үүднээс  дэлхий дахинд хөгжиж байгаа орнуудын нэмэгдэж байгаа үүргийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Түүнчлэн, Клинтон тэмдэглэхдээ, Хятад улс нь өсөн  хүчирхэгжин, бие тоохын зэрэгцээ  олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд удирдагчийн үүргийг өөртөө хүлээхгүй байна, тухайлбал, БНАСАУ ын болон Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар  юм уу, аль эсвэл дэлхийн цаг уурын өөрчлөлтөөр.  Бүс нутгийн асуудлыг хөндөхдөө,  Клинтон  АНУ дэлхийн хөлөг онгоцны  хамгийн идэвхитэй  зорчдог  Өмнөд-Хятадын тэнгист газар нутгийн асуудлыг энхийн журмаар шийдвэрлэхийн төлөө байна гэв.  Нөгөөтэйгүүр, Хятадын санал болгосон хоёр талын яриа хэлэлцээгээр асуудлыг шийдвэрлэх гэсэн оролдлогууд нь асуудлыг төөрөлдүүлж, цаашид сөргөлдөөнд хүргэхэд болзошгүй байна гэж АНУ үзэж байна гэв. Вьетнам, Филиппины орнуудыг оруулсан 5 улс Параселийн арлуудын болон Спратли арлуудын нутагтай Хятад улс  маргаантай асуудалтай юм.  Хятад улс эдгээр нутаг дэвсгэрүүдийг өөрийн хууль ёсны газар гэж үзэж асуудлыг хоёх талтай шийдвэрлэхийг санал болгоод байгаа юм.