“Их наймын” ГХЯ-ны тэргүүн нар өнөөдөр Вашингтонд терроризм, далайн дээрэмчидтэй  тэмцэх болон Ойрхи-Дорнодод  үй олноор нь сөнөөх   зэвсгийг хорогдуулах зэрэг  асуудлуудыг  хэлэлцэнэ. Үүнд юуны түрүүнд жил гаруй хугацаанд  эрх баригчид болон сөрөг хүчний хоорондын  зэвсэглэсэн мөргөлдөөн зогсохгуй байгаа Сирийн байдлын талаар хэлэлцэх юм.  Тус улсад мөргөлдөөний улмаас 10 мянга орчим хүн амь насаа алдасан. НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөний дагуу талууд 4-р сарын 12 -ны  өдөр гэхэд байлдааны ажиллагаагаа зогсоосон байх ёстой. Мягмар гаригт  Москвад  Сирийн ГХЯ ны тэргүүн Валид Муаллем   ОХУ –ын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавровтой хийсэн яриа хэлэлцээний үеэр  Дамаск төлөвлөгөөний бүхий л заалиуудыг биелүүлэхэд бэлэн байна, тухайлбал,   томоохон хотуудаас цэргүүдээ гаргана. Одоогийн байдлаар тус улсын арми цэргээ бага хэсгийг гаргаад байна.