АНУ ПДХ систем нь ОХУ-ын эсрэг чиглэгдэхгүй улс төрийн бичмэл баталгаа олгоход бэлэн байна гэж АНУ-ын стратегийн тогтонги  байдлын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлгч Элен Таушер «Российская газета» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Түүний хэлснээр бол ийн хандлага хоёр орон практик хэрэг дээр хамтран ажиллах замыг нээж өгнө. Түүнээс гадна НАТО эвслээс ПДХ системийн хүрээнд Орос НАТО-гийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд мен адил баталгаа олгоход АНУ туслана гэж Таушер хэлэв. Гэвч Вашингтон ПДХ системийг хязгаарлахыг зөвшөөрэхгүй байгааг тэрээр дурдав. Орос улс АНУ ба НАТО эвсэлтэй хамтран ажиллахдаа ПДХ систем Оросын  тогтоон барих цөмийн зэвсгийн стратегийн чадавхийг бусниулах зорилгогуйд үнэмшиж мэднэ гэж Элен Таушер онцлов.